Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр
2017 оны 9 сарын 12

ХОНЬ - (3/21-4/19)
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Тиймээс та өдөр тутмын ажлаа дуусгаад гэр лүүгээ яарна. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.

ҮХЭР - (4/20-5/20)
Ухаарлын өдөр. Та ямар нэгэн юмыг ойлгож ухаж авна. Шинээр ажил эхлүүлэх, замд гарахад сайн. Гэрээ хэлцэл амжилттай хэрэгжинэ. Юмны учрыг олохыг хичээдэг хүн амжилтад хүрнэ. Санхүүгийн асуудал нааштай шийдэгдэнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Бүтээлч чадавхи сэргээх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.

ОХИН - (8/23-9/22)
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллүүл. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өөрчилж чадна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг хойшлуулах хэрэгтэй. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай.

НУМ - (11/22-12/21)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.

МАТАР - (12/22-1/19)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Өдрийн энерги их хувьсамтгай байна. Санал санаачлага болон хүсэл гуйлт тань бусдьш дэмжлэгийг хүлээнэ. Хууль эрх зүйн акт, бичиг баримт боловсруулахад сайн.

БУМБА - (1/20-2/18)
Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс тусыг эрвэл илэн далангүй байгаарай.

ЗАГАС - (2/19-3/20)
Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхлэж болно, Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүйтнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжгой өдөр.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-18 21:16
    Retweet (16)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-20 14:59
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 14:00
    Retweet (0)
  • 11-21 13:58
    Retweet (0)