Хан-Уул дүүргийн ИТХ-аас хэлмэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ
2017 оны 9 сарын 11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг  дурсан санаж, нэр төрийг нь сэргээж, дахин ийм хэлмэгдүүлэлт гаргуулахгүйн төлөө тэдний дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран зохион байгуулсан юм. 

Монголын ард түмний буурал түүхийн нэн эмгэнэлтэй, сургамжтай, бас заавал нэхэн дурсаж, санаж явах учиртай, хүнд адармаатай нийгмийн амьдралын нэгээхэн хар зурвас үе бол-бүх нийтийг хамарсан улс төрийн их хэлмэгдүүлэлт юм.    

Эх орон нэгт иргэддээ хилс хэрэг тулган шийтгэсэн үйлдлийг илчлэх, улс төрийн талаар хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх талаар 1995 оноос эхлэн  Монголын төрөөс  онцгой анхаарч ирсэн бөгөөд 22 дахь жилдээ  "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг ийнхүү зохион байгууллаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хэмжээнд энэхүү гунигт түүхийн гэрч болсон, одоо ч сэтгэлдээ хэлмэгдүүлэлт хэмээх хар мөрийг мэдэрч тээж яваа 260 гаруй хүн байна.  Цаашид хэлмэгдэгсдийн байгуулсан гавъяа, хийж бүтээсэн хөдөлмөр үйлсийг нь  мөнхжүүлэх, санаж сэдэж, хүсэн тэмүүлж явсан гэгээн хүсэл мөрөөдлийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос үргэлжлүүлэн зохион байгуулж  ажиллах юм.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын зүгээс хэлмэгдсэн иргэд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, тэдний ар гэрийнхэнээс гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох төрийн дээд шатны байгууллагад уламжлах, буцалтгүй тусламж, мөнгөн тэтгэмжийг олгох, хүндэтгэл үзүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж  байгааг энд дахин онцлох нь зүйтэй биз ээ. 

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэлмэгсдийн ар гэрийнхэн "Жил бүр бид бүхнийг болон гэр бүлийг маань хүндэтгэн энэхүү арга хэмжээг зохион байгуулдагт гүнээ талархаж байна. "Хэлмэгдсэн хүн л хэлмэгдсэн хүнээ ойлгодог" гэдэг бодолтой нэгэн үе явсан. Харин Хан-Уул дүүргийн дарга Б.Цэрэн тэргүүтэй төлөөлөгчид биднийг ийнхүү ойлгож, дуу хоолойг маань сонсож байгаад талархаж байна" гэсэн юм. 

“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг" ...

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (94)
  • 09-20 22:51
    Retweet (14)
  • Retweet (12)
  • 09-21 23:10
    Retweet (2)
  • 09-21 22:53
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:21
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:19
    Retweet (0)