Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал
2017 оны 9 сарын 9

ХОНЬ - (3/21-4/19)
Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

ҮХЭР - (4/20-5/20)
Бусад хүнтэй хэдий чинээ их харьцана төдий чинээ их эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадна. Аливаа ажил хэрэгт идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандвал амжилт олно. Үсээ засуулах, дүр төрхөө өөрчлөхөд сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой одөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Аялал жуучлал, идэвхитэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу, эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.

АРСЛАН - (7/23-8/22)
Чухал бүх асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно. Сэтгэл санаа хямарч болзошгүй тул бусдын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна.

ОХИН - (8/23-9/22)
Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц. Үдшийг сэтгэлд нийцтэй хүнтэй өнгөрүүл.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Бусад хүнтэй хэдий чинээ их харьцана төдий чинээ их эрч хүчээр өөрийгөө цэнэглэж чадна. Аливаа ажил хэрэгт идэвхи санаачлага гарган бүтээлчээр хандвал амжилт олно. Үсээ засуулах, дүр төрхөө өорчлөхөд сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Ариусал бясалгалд сайн өдөр. Кармын нөлөө хүчтэй байх тул мөргөл бясалгал, уучлал энэрлийг эрхэмлэ. Биоэнергийн эмчилгээ үр дүнтэй байна. Ойр дотныхон, үр хүүхэд, хань, садан төрөлдөө анхаарал тавь.

НУМ - (11/22-12/21)
Засал ном хийлгэх, аливаа зан үйл гүйцэтгэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ зөгнөхөд сайн өдөр. Боломжтой бол өдрийг гэртээ өнгөрөө, бясалгал мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусга. Хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Бодол санаагаа хянаж, бусдыг сонс.

МАТАР - (12/22-1/19)
Гэр бүлдээ анхаарал халамж тавих өдөр. Боломжтой бол гэртээ байж, гэр орны ажлаа амжуул. Бусдыи муу нөлөө, ятгалгад бүү авт. Аливаад шударга хандвал нэр хүндээ алдахгүй. Эрүүл мэнд. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүн сайтай байна.

БУМБА - (1/20-2/18)
Гараг эрхсийн сөрөг нөлөө ихсэх тул их унтах, залхуурах нь муу нөлөөтэй. Гэртээ засвар хийж эхлэх, орон байраа тохижуулах, нүүхэд ээлтэй. Найз нөхөдтэйгээ уулзах, хуучин харьцаагаа сэргээх, шинэ мэдлэг олж авахад сайн. Ойр дотны хүмүүстээ анхаарал халамж тавь.

ЗАГАС - (2/19-3/20)
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (95)
  • Retweet (12)
  • Retweet (6)
  • 09-21 23:45
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 09-21 23:10
    Retweet (2)
  • 09-21 22:53
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 22:56
    Retweet (1)
  • 09-21 23:56
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)