Хууль бусаар худалдаалж буй Бажу архийг илрүүлэн устгалд оруулжээ
2017 оны 9 сарын 8

Дорнот аймгийн цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд “Шүр” зах болон бусад газарт шалгалт хийжээ. Улмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн Бажу гэх архийг хууль бусаар гар дээрээс болон гэрээр зарж байсан таван иргэнээс 144 ширхэг архийг хураан авчээ.Улмаар устгалд оруулж,  дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тус бүрийг 50000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Уг бажу гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн архи нь хүний амь нас, эрүүл мэндэд хортой, эрүүл ахуйн шаардлага хангахгүй архи тул иргэд та бүхэн хэрэглэхгүй байх, хууль бусаар худалдаалж буй иргэдийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч эрүүл нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (94)
  • 09-20 22:51
    Retweet (14)
  • Retweet (12)
  • 09-21 23:10
    Retweet (2)
  • 09-21 22:53
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:21
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:19
    Retweet (0)