Өнөөдөр болох зарим үйл явдал
2017 оны 9 сарын 8

09.00-12.00 цагт: Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурлын нээлт болно.

10.00 цагт: Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн нээлт болно. Хаяг : БЗД-ийн 4 дүгээр хороо Сэлэнгэ зочид буудлын баруун талд . Холбоо барих утасны дугаар 99121618, 88085362

10.00 цагт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Аляск мужийн цэргийн гвардийн барьсан 50 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ болно.

10.00 цагт: НМХГ-ын хурлын зааланд Шүдний эмнэлгүүдийн рентген аппратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д "Сэтгэлд гэрэлтсэн ирээдүй" хамтарсан тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00-16.00 цагт: Дуурь бүжгийн эрдмийн театрт Академич П.Нямдаваагийн шинэ бүтээлүүдийг залах НОМЫН БАЯР арга хэмжээ болно.

13.00-15.00 цагт: ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИАС “ТОСК-999” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх эхний аймгууд болох Дорноговь, Өмнөговь аймгуудын удирдлагуудтай хамтран ажиллах гэрээг байгуулна. Гарын үсэг зурах арга хэмжээ Барилгачдын талбай дээр болно. холбоо барих утас: 91994422

14.00 цагт: Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганы "Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал" нэртэй салбар хуралдаан болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-18 21:16
    Retweet (16)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-20 14:59
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 14:00
    Retweet (0)
  • 11-21 13:58
    Retweet (0)