Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам
2017 оны 9 сарын 7

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.  

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 393 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 330 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 10 хүн гэмтэж бэртсэнээс 6 нь бага насны хүүхэд байсан бөгөөд бүгд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өөртөж гэмтэж бэртсэн байна. 
Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 ослын улмаас 9 хүнд хөнгөн байдлаар гэмтэж, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэдсэнийг шалгаж байна. 

Тухайлбал:

1.    БЗД-ийн нутаг Д.Нянтайсүрэнгийн гудамж Улаанхуарангийн замд V.touareg маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 26 настай М, 4 настай С, 2 настай С, 7 сартай С нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн хэргийг Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

   “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ДУУТ БОЛОН ГЭРЛЭН ДОХИО ТАВЬЖ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” ГУДАМЖ ЗАМЫН ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан А/62 дугаартай “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтэнд хяналт тавих болон “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио, ерөнхий шаардлага” MNS4979:2016 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой Замын цагдаагийн алба, ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хамтран зохион байгуулж байгаа “ЭРЧИМЖҮҮЛЭЛТ” гудамж, замын шалгалт үргэлжилж байна. 

Дээрх арга хэмжээ 2017 оны 9 дүгээр 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио тавьж ашиглах, хэрэглэж явсан тохиолдолд хуулийн заалтаар хариуцлага тооцож, тусгай дуут гэрэл дохиог тээврийн хэрэгслээс авхуулж зөрчлийг арилгаж ажиллах юм.

“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”-д зааснаар

1.   Төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд

-ХӨХ 

2.   Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны албан ажлын хэрэгцээнд үйлчилдэг тээврийн хэрэгсэлд-хөх улаан, Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон шуурхай албаны тээврийн хэрэгсэлд

- ХӨХ-УЛААН

3.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахарын алба яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, эрэн сурвалжлах болон шуурхай албаны ажлын хэрэгцээнд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын (хэргийн газрын үзлэгийн болон цогцос зөөвөрлөх), онцгой байдал, уул уурхайн аврах ангийн шуурхай албаны тээврийн хэрэгсэлд

– УЛААН

4.  Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд

– НОГООН

5. Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, хот тохижилтын болон харуул хамгаалалтын байгууллага, байгаль хамгаалах, замын арчлалт, техникийн хяналт үйлчилгээний чирэгч-ачигч, автотээврийн хяналтын тээврийн хэрэгсэл ослын шуурхай дуудлагын зориулалттай тээврийн хэрэгсэлд–ШАР өнгийн гэрлэн дохио хэрэглэнэ гэж заасан байна.

Хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 34 иргэнд, тусгай дуут гэрлэн дохионы өнгийг сольж хэрэглэсэн 6 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцон ажиллаа. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 14:04
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-21 13:58
    Retweet (3)
  • 11-21 13:55
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-21 14:04
    Retweet (1)
  • 11-21 14:00
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 14:17
    Retweet (0)