Шинэ автомашины цогцолборыг барихдаа ТҮГЖРЭЛ-ийг тооцоолсонгүй юу?
2017 оны 9 сарын 6

 -Дарга нарын буруутай шийдвэрийн ЗОЛИОС иргэд байж болохгүй-

Автомашины бизнес эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд буй. Энэ асуудалд дорвитой хариулт өгч, цэг тавихгүй байсаар багагүй хугацаа өнгөрлөө. Мөн захыг нүүлгэх, нүүлгэхгүй гэсэн зүйл яригдсанаас хойш хотын урьд, урьдын дарга нарын буруутай шийдвэр, үйлдлүүд илэрсээр байгааг иргэд хэлж байна. Мөн шинээр баригдаж буй цогцолборт 24 тэрбумын зарцуулалт хийгдсэн учир “ТА БҮХЭН НҮҮХ ЁСТОЙ” гэдэг шаардлага тавиад буйг худалдаачид эрс эсэргүүцэж байгаа юм. Учир нь тэд “ҮНЭН, ХУДАЛ” нь ч мэдэгдэхгүй тэр их мөнгийг нөхөхийн тулд, үргүйдүүлэхгүйн тулд биднийг золиосолж болохгүй гэсэн байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр тухайн 24 тэрбум төгрөгний ажлын нарийвчилсан үнэлгээг гаргаж өгөхгүй ЛУУ УНЖИЖ байгааг ч онцолж байлаа.

Баянзүрх дүүргийн 3-4 хороо дамнасан 8000 гаруй иргэний аж амьдралаа залгуулж буй энэ асуудалд ХОТЫН УДИРДЛАГУУД нааштай шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрээ эргэж харахыг худалдаачид болон тэдний ар гэрийнхэн ХҮСЧ байна. Эдгээр хүмүүс татвар төлдөг Монгол Улсын иргэн. Гэтэл энэ мэтээр төрийн алба хувийн хэвшилрүү дайраад байх нь зөв үү?

Түүнчлэн, шинэ худалдааны цогцолборт анх зөвшөөрөл олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй, замын түгжрэлийг тооцоолоогүй байна гэдгийг худалдаачид хэлсэн юм.  Өөрөөр хэлбэл, тийшээ очих хоёрхон урсгалтай тул хотын түгжрэлийг бууруулах биш улам нэмэх аюултайг энд онцлох нь зүйтэй биз ээ.

-Төрийн алба хувийн хэвшилрүү дайраад байх нь зөв үү?-

Шинэ цогцолборын 24 тэрбумын зарцуулалтаа нарийвчлан гаргаж ӨГ!!!.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (84)
  • Retweet (17)
  • 11-18 21:16
    Retweet (12)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-20 14:59
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 13:02
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 12:45
    Retweet (1)
  • Retweet (0)