Автомашины худалдаа эрхлэгчид нүүхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэв
2017 оны 9 сарын 4

"Да хүрээ" зах болон "1000 автомашин"-ы зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өнөөдөр/09.4/ болсон хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй гэж Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Цэндсүрэн, хуулийн зөвлөх Д.Эрдэнэбаяр нар хэлэв.

Түүнчлэн авто худалдааны цогцолборын газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжийн доор уулын жавар хорогдсон мөнх цэвдэгтэй газар барьснаас болж өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай гэв. Тус газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны хуулийн зөвлөх Д.Эрдэнэбаяр хэлэхдээ "Анх уг газарт зөвшөөрөл олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй юм билээ" гэж баримт түшиглэн ярив. Дээр нь замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа. Учир нь тийшээ очих хоёрхон урсгалтай бол "Да хүрээ" зах руу дөрвөн урсгалтай. Иймээс бид нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (94)
  • 09-20 22:51
    Retweet (14)
  • Retweet (12)
  • 09-21 23:10
    Retweet (2)
  • 09-21 22:53
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:21
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:19
    Retweet (0)