Нийслэлийн удирдлагын баг хамтын шийдвэр гаргадаг
2017 оны 8 сарын 31

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтын хүрээнд зөвхөн Энхтайвны өргөн чөлөөнд зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлах туршилт хийв. Үр дүн гарсан, гараагүй гэх маргаан олон нийтийн дунд ид өрнөж байна. Зарим нь их хотын ачааллыг иймэрхүү зоригтой алхам хийж зохицуулах зайлшгүй шаардлага бий гэдэг. Харин нөгөө хэсэг нь урьдын адил зүүн тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй хиймээр байна, энэ бол дэмий шийдвэр хэмээн буруутгаж байна. Бүр эсэргүүцлийн жагсаал ч болоод өнгөрлөө. Гэтэл нийслэлийн Засаг дарга Су.Батболд миний эзгүйд ийм шийдвэр гарсан, орлогч П.Баярхүү мэргэжилтнүүдийн үгийг сонсолгүй зүүн эргэхийг хориглосон гэх мэтээр нэг баг болон зүтгэж яваа журмын нөхрөө “Түгжил”-дэж, уснаас хуурай гарахаар амь тэмцэж эхлэв. Су.Батболдын шууд захиалгаар хэвлэлүүдээр П.Баярхүүг гутаасан, бүх бурууг түүнд үүрүүлэх гэсэн муухан зохиолууд хөвөрч эхэллээ.

Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. УИХ-ын чуулганы танхимд юмуу, олон нийтийн арга хэмжээний үеэр аль ч сайд Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлдэг. Монголын улс төрд ийм соёл тогтоод олон жил өнгөрч байна. Үүнтэй яг адилаар нийслэлийн удирдлагын баг хамтын шийдвэр гаргадаг алтан зарчимтай. Нийслэлийн Засаг дарга хэдэн орлогчтой байхаас үл хамаараад бүх шийдвэр, захирамж өмнө нь судлагдаж, холбогдох агентлаг, хэлтсүүдээс санал авсны дараа албаждаг. Төрийн ажлын энэ журам, уламжлал ёсоор Хотын орлогч П.Баярхүү Су.Батболдод мэдэгдэлгүй, эсвэл түүний өмнөөс шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Зүүн эргэлтийг түр хязгаарлах зохицуулалтыг Су.Батболд мээр мэдэж байсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Гэтэл өөрийг нь гадаад явсан хойгуур П.Баярхүү дур мэдэж шийдвэр гаргасан гэдэг бол зүгээр л арьсаа хамгаалсан хөгийн тайлбар. Ер нь сүүлийн жилүүдэд ажил хийсэн нь ад болж, арагш суусан нь баатар болдог болчихсон. Хамт нэг баг болоод зүтгэж яваа хэрнээ журмын нөхрөө Түгжилдэж суудаг мээр Су.Батболдод арьсаа хамгаалаад, хоёр гараа эвхээд суухаас өөр сонирхол үгүй бололтой. Юун тэр нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалт, тулгамдсан олон асуудал руу ханцуй шамлан орох. Чигчийн чинээ бэрхшээлтэй нүүр тулмагцаа цагаан тугаа өргөөд бууж өгдөг ийм нялцгай улстөрчдөөс болоод 21-р зууны нийслэл Улаанбаатар хөгжлөөрөө бусдаас 2 зуунаар хоцорч яваа гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр хараалгасан ч маргааш талархал дагуулах алсыг харсан зоримог алхмууд нийслэлд ус цас шиг хэрэгтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (94)
  • 09-20 22:51
    Retweet (14)
  • Retweet (12)
  • 09-21 23:10
    Retweet (2)
  • 09-21 22:53
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:21
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-21 23:19
    Retweet (0)