Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулж байна
2017 оны 7 сарын 17

Амралт, зугаалгын улиралд Улаанбаатар хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэгтэй холбоотой орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.

Тухайлбал 2017 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд ТХХАБАЖЭГХ 771 бүтгэгдэж, зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд, зөвхөн 6 дугаар сард гэхэд орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласнаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Иймд нэн ялангуяа амралтын улирал, ой, тахилга, баяр наадмуудтай холбоотойгоор Улаанбаатар хотоос гадагш автомашинтай зорчих дотоодын аялагчдын тоо үлэмж нэмэгдэж орон нутагт хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн гарах хор хохирлыг хүн бүр ухамсарлаж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 11-17 16:32
    Retweet (29)
  • 11-15 13:49
    Retweet (24)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-24 16:13
    Retweet (5)
  • 11-24 17:02
    Retweet (4)
  • 11-24 16:35
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-24 16:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-24 16:33
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)