Төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэдэггүй ЕРӨНХИЙ САЙД
2017 оны 7 сарын 17

 Хамгийн залуудаа Ерөнхий сайд болж, их ажил төлөвлөж яваа Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 42 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр Г.Жаргалтулга гэх дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү болж мэндэлжээ. Арван жилийн л онц сурлагатан байсан тэрбээр ажлын гараагаа төрийн албан хаагчаас эхэлж дараа нь аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж байгаад энэ удаад Ерөнхий сайдаар томилогдсон. Тиймээс ч элдэв хар бараан түүх намтаргүй "Нэр цэвэр" сайд гэж түүнийг онцлох аж.   Түүний гэргий Д.Тунгалаг хэмээх бүсгүй бий. Арван жилийн нэг ангийн хүүхдүүд амьдралаа холбоод хэдийнэ 25 жилийг үдсэн байх юм. Хэзээ ч төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй эр нөхөртөө гэргий нь ямар мэндчилгээ дэвшүүлснийг сонирхъё.  

Нэг л мэдэхэд нэгэн биений хоёр тал болоод 25 жил өнгөрчээ. Чиний минь даруухан зан, элдэв гоёл чимэглэлгүй энгийн бүхэн, үр хүүхдээ, хань ижил, ижий аавыгаа, эх нутаг элгэн саднаа гэсэн сайхан сэтгэл, аливаад тууштай, анд нөхөддөө дэндүү үнэнч зан, ажлыг хийвэл хийсэн шиг хийдэг, БИ хийдэг, Би хийсэн Би Би гээд байдаггүй ч дуугуйхан сэтгэл дотроо бүгдийг сайн сайхнаар төлөвлөн амжуулж чаддаг, ширүүн ч юм шиг, дүнсгэр ч юм шиг харагддаг ч өрөвч зөөлөн, алиа хошин зантай , цэвэрч цэгцтэй, түшигтэй тулхтай, энгийн сайхан эр хүн, энэ хүмүүний орчлонд надад заяасан чамдаа дэндүү хайртай чамаараа бахархаж хүндэлж дээдэлж явдаг шүү!!! ЧАМДАА ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЖ АЗ ЖАРГАЛ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ! ( төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэдэггүй зантай юм байна бас ) гэжээ.

www.Grandnews.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-21 19:17
    Retweet (60)
  • Retweet (32)
  • 07-22 10:55
    Retweet (13)
  • Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-22 22:26
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)