Батлан хамгаалахын сайд тэргүүтэй албаныхан нөхцөл байдалтай танилцлаа
2017 оны 7 сарын 17

Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд ой хээрийн түймрийн дэгдэлт газар авч ойн түймэр ассаар байна. Энэ амралтын өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны удирдлагууд Төв аймгийн Батсүбэр суманд асаж буй гал түймрийн байдалтай газар дээр нь танилцаад ирлээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 15-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, түймрийн тархалтын талаар мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өгсөн бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Батсүмбэрт ажиллаад ирлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа. Үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймрийн 16 голомтод Онцгой байдлын албанаас 700 гаруй алба хаагч, 30 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.  Төв аймгийн Батсүмбэр сумаас зүүн хойш  35 км-ын зайд их хэмжээний ой хээрийн түймэр 7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тасралтгүй ассаар байна. Замын бартаа саад ихтэй уулархаг энэ газарт онцгой байдлын гал сөнөөгчид очиход тун хүндрэлтэй газар байлаа. Нийтдээ 15 км газар нутгийг хамраад буй уг түймрийг гал сөнөөгчид цурманд нь оруулаад байгаач газрын хөрс хэт хуурайшилттай байгаа учир түймэр дахин дэгдэх магадлал өндөр байгааг хэлж байлаа.  

Батлан хамгаалахын сайдын ажлын бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын хангалт үйлчилгээний газрын дарга, Бригадын генерал Эрдэнэдалай нар газар орон, цагийн байдалтай танилцан хуурай хүнс, ус гутал хувцсыг онцгой байдлын албаныханд өглөө. Энэ түймэрт Дорноговь, Говьсүмбэр, аймгуудын Онцгой байдлын ангийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн татан оролцуулж байгаа бөгөөд Төв аймгийн Онцгой байдлын албаны гал сөнөөгчид гээд нийт 40 гаруй гал сөнөөгчид түймрийн голомтон дээр өдөр шөнөгүй ажилласаар байна. Мөн нутгийн 70 гаруй  энгийн иргэд өөрсдийн сайн дураар түймэрт дайчлагдан оролцож байна. Гал түймрийн аюулд өртсөн нутаг орноо хамгаалах энгийн иргэд, залуусын хөдөлгөөн нилээд эрчимтэй өрнөж байгаа. Батсүмбэрт гарсан түймрийг унтраах ажиллагаанд төрийн бус байгааллагын болон сайн дураараа нэгдсэн залуус гал сөнөөгчдөд хоол хүнс, эд материалын зүйлсийг энэ үеэр мөн тусламж болгон авчирчээ. Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч түймэрт өртөж буй  нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарсаар байгаа юм. Иймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг өндөр хэмжээнд анхааруулсаар байна. 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (35)
  • Retweet (20)
  • 09-20 21:45
    Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-20 21:38
    Retweet (2)
  • 09-20 21:38
    Retweet (2)
  • 09-20 21:34
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 22:07
    Retweet (1)
  • 09-20 21:58
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 21:27
    Retweet (1)
  • Retweet (1)