НОБГ: Баяр амралтын өдрүүдэд голын усанд хүн осолдоогүй
2017 оны 7 сарын 17

Баяр наадмын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр

Нийслэлийн Аврах анги-105-ын давхардсан тоогоор 156 албан хаагч 58 нэгж техник хэрэгсэлтэй,

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар,

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар  иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж  ажиллажээ.

Эргүүлийн хугацаанд Туул гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх маршрутаар завьт эргүүлийг ажиллуулж 6316 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, иргэдэд зориулсан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна. Мөн хориглосон бүсэд байрласан 1611 автомашиныг гаргажээ.

Үүний үр дүнд голын усанд осолдсон тохиолдол гараагүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 11-17 16:32
    Retweet (29)
  • 11-15 13:49
    Retweet (24)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-24 16:13
    Retweet (5)
  • 11-24 17:02
    Retweet (4)
  • 11-24 16:35
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-24 16:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-24 16:33
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)