Дөрвөн иргэн усанд осолдож амиа алджээ
2017 оны 7 сарын 15

Баяр наадмын өдрүүдэд ихэнх иргэд амарч зугаалдаг. Харамсалтай нь гол усанд осолдох тохиолдол одоогийн байдлаар дөрөв гараад байна. Тодруулбал, долоодугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Пором” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат иргэн М /25 настай, эрэгтэй/, Хангал сумын харъяат иргэн Ч /17 настай, эрэгтэй/ нар живсэн тухай дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 33 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажлыг зохион байгуулж байна.

Мөн долдугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Цөх багийн “Гүн нуур” гэдэг газар нуурын усанд Орхон аймгийн харъяат иргэн М /23 настай, эмэгтэй/, Х /21 настай, эмэгтэй/ нар живсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, орон нутгийн долоон иргэн, нийт 13 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм.

Тиймээс гол усны эрсдлээс сэргийлэхийг онцгой байдлынхан анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)