Зурхай: Оюуны чадавхи нэмэгдэнэ
2017 оны 7 сарын 14

ХОНЬ - (3/21-4/19)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэдтохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.

ҮХЭР - (4/20-5/20)
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.

ИХЭР - (5/21-6/21)
Санаачлагатай хүнд таатай өдөр. Хэрэв та хүсэх юм бол хамт олныхоо чухал асуудлыг шийдээд зогсохгүй өөрийн чадлыг бусдад харуулна. Таны зарим үйлдэл өөрийн гэсэн байр сууриа эзлэхийн төлөө байна. Сайтар амарч, энергээ нөхөөрэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өөрчлөлт хувьслын өдөр. Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санасяаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж,үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.

АРСЛАН - (7/23-8/22)
Хөрөнгө мөнгөө өсгөх, санхүүгийн асуудлаа шийдэхэд ээлтэй. Худалдаа арилжаа хийх, шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Орон гэртээ зочин хүлээж авч, бусдыг баярлуул. Өглөг буян хийвээс хөрөнгө мөнгө өснө.

ОХИН - (8/23-9/22)
Шийдвэрлэх ач холбогдолтой өдөр. Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Оюуны хөдөлмөр үр ашигтай . байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.

НУМ - (11/22-12/21)
Зоримог алхам хийхээс зайлсхийх өдөр. Идэвхитэй үйл ажиллагаа үр дүнтэй биш. Өдрийн эхний хагаст өөрийн боломж чадварт хайнга хандсанаас алдах магадлал буй. Үдээс хойш шинэ мэдээ дуулна. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ үдшийг өнгөрөөхөд ээлтэй сайн.

МАТАР - (12/22-1/19)
Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал.

БУМБА - (1/20-2/18)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.

ЗАГАС - (2/19-3/20)
Маш сайн өдөр. Баяр баясгалан, ажлын амжилт, сэтгэл ханамжийг авчирна. Шинээр ажил төрөл эхлэх, ажлаа солих, нүүдэл хийх, шинэ газар очиход сайн. Холын замд гарвал олз омогтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)