Үндэсний их баяр наадмаар худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь
2017 оны 7 сарын 10

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажиллах үйлчилгээний газруудын цагийн хуваарийг танилцуулж байна.

“НАРАНТУУЛ” олон улсын худалдааны төв: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг хүртэл амарна.

ХАРХОРИН: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Долдугаар сарын 11-нээс 15-ныг хүртэл амарна.

БӨМБӨГӨР: Долдугаар сарын 8, 9-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 17-ныг дуустал амарна.

БАРС: Долдугаар сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 15-ныг дуустал амарна.

ХҮЧИТ ШОНХОР: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 16-ныг дуустал амарна.

ДА ХҮРЭЭ техникийн зах: Энэ сарын 10-ныг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 11-нээс 17-ныг дуустал амарна.

ӨГӨӨМӨР ЗАХ: Долдугаар сарын 8-наас 10-ныг дуустал 10:00-16:00 цаг хүртэл ажиллаж, 11-нээс 19-нийг дуустал амарна.

МИНИЙ ДЭЛГҮҮР: Долдугаар сарын 7-ноос 10-ны хороонд 08:00-24.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, 11-нээс эхлэн ердийн цагийн хуваарь дагуу ажиллана.

ОРГИЛ ХУДАЛААНЫ ТӨВҮҮД: Ердийн цагийн хуваарь дагуу ажиллана.

“ТЭДИ” ТӨВ: Долдугаар сарын  8-нд 11:00-18:00 цаг хүртэл ажиллаад, 9, 10-нд 11:00-17:00 цагийн хооронд ажиллаж, 11, 12-нд амарч, 13-наас 15-ныг дуустал 11:00-17:00 цагийн хооронд ажиллаж, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

-АРИЛЖААНЫ БАНКУУДЫН ЦАГИЙН ХУВААРЬ-

ГОЛОМТ БАНК: Дараахь салбаруудад засвар хийх тул уртасгасан цагаар ажиллах салбаруудаар үйлчлүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг: СОЛОНГО салбар, Баянзүрх дүүрэг: САНСАР БИЗНЕС ТӨВ, Баянзүрх дүүрэг: МОСКВАсалбарууд долдугаар сарын 7-ноос 16-ныг дуустал ажиллахгүй.

ГОЛОМТ БАНКНЫ УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАХ САЛБАРУУД

Чингэлтэй дүүрэг:

ЗЭЭЛИЙН ТӨВ: Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 09:00-24:00 цаг хүртэл ажиллаж, 10-ны өдөр 10:00-20:00 цагийн хороонд ажиллана. Харин долдугаар сарын 16-ны өдөр 09:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

ИХ ДЭЛГҮҮР САЛБАР: Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж, 10-ны өдөр 10:00-20:00 цагийн хооронд ажиллаж, 16-ны өдөр 09:00-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Баянзүрх дүүрэг: БАЯНЗҮРХ САЛБАР: Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд ажиллаж, 10-ны өдөр 10:00-20:00 цаг хүртэл, 16-нд 09:00-20:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Баянгол дүүрэг: ӨРГӨӨ ТООЦООНЫ ТӨВ: Долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд ажиллаж, 10-ны өдөр 10:00-20:00            цаг хүртэл, 16-нд 10:00-20:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Жич: Бусад салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллана.

ХААН БАНК: Харилцагчдын хүсэлтээр хүүхдийн мөнгө олгох болон баяр наадмын бэлтгэлтэй холбогдуулан долдугаар сарны 8-ны Бямба гаригт томоохон зах, худалдааны төвүүдэд байрлах тооцооны төвүүд, бизнес төвүүдээс бусад ХААН банкны салбар нэгжүүд богиносгосон цагаар буюу 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

-Ням гаригт буюу 9-ний өдөр хилийн боомт дээр байрлах тооцооны төвүүдээс бусад ХААН банкны бүх салбар нэгж амарна.

-Даваа гаригт томоохон зах, худалдааны төвүүдэд байрлах тооцооны төвүүд ажиллана. Бусад ХААН банкны салбар нэгжүүд амарна.

-Долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд хилийн боомт дээр байрлах тооцооны төвүүдээс бусад ХААН банкны бүх салбар нэгж амарна. Энэ хугацаанд наадамчин та бүхэн өөрт ойр Экспресс банкны төвүүд, АТМ, Картаар үйлчлэгч байгууллага (КҮБ), Мобайл банк, Интернэт банк, Ухаалаг банк үйлчилгээгээр орлого, зарлага, зээлийн эргэн төлөлт, шилжүүлгийн гүйлгээ хийх боломжтой аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 11-17 16:32
    Retweet (29)
  • 11-15 13:49
    Retweet (24)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-24 16:13
    Retweet (5)
  • 11-24 17:02
    Retweet (4)
  • 11-24 16:35
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-24 16:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-24 16:33
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)