Г.Анхмаагийн болзоот залуу баригдлаа
2017 оны 6 сарын 5

“Гурван охин” хамтлагийн усан нүдэн гүнж гэвэл шууд Г.Анхмаа санаанд орж байгаа биз. Саяхан “Үүр битгий цайгаасай” кино нээлтэн дээрээ мэлмэрүүлээд авсан бүсгүй нөхрөөсөө салсны дараахан тоглолтон дээрээ мөн л уйлж байв. Тэр хэрээр уян зөөлөн эмэгтэйлэг нулимс султай хүн байх нь. Г.Анхмаа экс нөхөр Т.Билэгжаргалтайгаа “Франц үнсэлт” кинонд тоглосон нь түүний жүжигчний хувьд муугүй авьяаслаг болохыг илтгэсэн. Дараа нь хэд хэдэн кинонд ороод гарсан тэрбээр Б.Навчаатай “Үүр битгий цайгаасай” кинонд бүр гол рольд шилэгджээ. Ёстой л загас мэт чив чимээгүй амьдарч яваа бүсгүйн талаар саяхнаас нэг шум дэгдэх болов. ХХБанкны захирал Б.Орхонтой амрагийн харилцаатай багагүй хугацааг үдэж буй гэх болж. Олны танил мисс ч бай модель ч бай урлагийн ч бай бүсгүйчүүд банкир эрхмүүдтэй болзох нь ойр дөт зүйл. Бараг л “Амьд АТМ” шахуу болоод тэр биз. “Гурван охин” хамтлагийн карьер тийм ч гялалзам биш гишүүд тус тусдаа хувь имиждээ анхаарах болсон. Байсгээд л залуустай нэр холбогддог гишүүд дундаа Г.Анхмаа “цэвэрхэн” нь явсан. Энэ яриа үнэн эсэхийг харах л үлдлээ.

 

 

 

Д.Сэргэлэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (14)
  • Retweet (7)
  • 06-20 09:17
    Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-20 09:04
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-20 09:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-20 09:03
    Retweet (0)
  • 06-20 09:01
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)