2017 онд эрдэмтдийн нээж илрүүлсэн шинэ амьд биес
2017 оны 5 сарын 22

Жил бүр амьд биетийн нэвтэрхий тольд хэдэн зуун амьд биет шинээр нэмэгдэн бүртгэгдэж байдаг. Өнгөрсөн 12 сарын хугацаанд эрдэмтэд 18,000 шинэ төрлийн амьд биетийг нээж илрүүлсэн байна. Энэ нь сонсоход маш их тоо боловч эрдэмтдийн олж нээгээгүй хэдэн сая амьд биет манай дэлхий дээр амьдарч байгаа гэсэн таамаглалтай харьцуулахад тийм ч их биш юм.

Жил бүр эрдэмтэд эдгээр нээлтүүдээс хамгийн сонирхол татсан шинэ төрлүүдийг жагсаадаг бөгөөд энэхүү жагсаалтаас та бүхэндээ сонирхуулж байна.

Грифиндорын малгай (Eriovixia gryffindori)

Энэ жил шинээр нээж илрүүлсэн амьд биетээс хамгийн жижигхэн нь энэ. Ердөө 2 миллиметр урттай аалзны төрлийн энэхүү амьтан алдарт Харри Поттер цувралын шидэт малгайтай тун төстэй учраас ийн нэрлэжээ.

Сарнайн дэлбээт катидид (Eulopholophyllum kirki)

Маш өвөрмөц, үзэсгэлэнтэй өнгө төрхтэй энэхүү шавжны ганцхан төрөл олдож байжээ. Амьдарч буй орчиндоо маш сайн уусах чадвартай энэ шавжны эр нь энгийн ногоовтор өнгөтэй бол эм нь дээрх зураг дээр харагдаж байгаа шиг өнгөлөг юм байна.

Элдэв идэшт харх (Gracilimus radix)

Ихэнх хархын төрлүүд голдуу нэг төрлийн амьтан, махаар хооллодог бол энэ Индонез харх тааралдсан болгоноо иддэг гэнэ. Энэхүү хархын төрлийг хамгийн анхны элдэв идэштний нэгээр нэрлээд байгаа юм. Индонезын Сулаваси арлаас л олж харах боломжтой энэхүү харх бусад төрлүүдээсээ маш өвөрмөц амьдралын хэв маягтай учраас ийн шинэ төрөлд хамруулах болжээ.

Дөрвөн бэлгийн эрхтэн, хэдэн зуун хөлтэй ч нүдгүй өт (Illacme tobini)

Ердөө 20 миллиметрийн урттай ч 750 ширхэг хөлтэй энэхүү олон хөлт өт нь 200 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан олон хөлт өтний хойч үе юм байна. Энэ өт нь Америк тивд амьдардаг ажээ.

Луу шоргоолж (Pheidole drogon)

Хэмжээний хувьд луу гэж нэрлэхэд хүнд боловч гадаад төрхийг нь харсан хэн ч луутай андуурч мэднэ. Энэхүү шоргоолжны шинэ төрлийг нээсэн эрдэмтдэд түүний өргөстэй хатуу хуяг алдарт Хаан ширээний тоглоом цуврал дээр гардаг лууг санагдуулсан учраас ийн нэрлэсэн гэнэ.

Бразилын үзэсгэлэн гоо (Potamotrygon rex)

Хэн ч харсан хараа булаам төрхтэй энэ цэнгэг усны халим загас саяхныг хүртэл шинжлэх ухаанд нээгдээгүй байсан нь хачирхалтай. Гэсэн ч Бразилын Токантинс голын усанд түүнээс гадна өөр олон эрдэмтдийг олж нээгээгүй амьтад байх магадлалтай гэсэн тооцоо бий. Та бидний харж байгаа энэ загас 1.1 метрийн урттай, 20 орчим килограмм жин хүрдэг учраас энэ төрлийн загаснуудын хаан хэмээн нэрлэдэг гэнэ.

Хар дарсан зүүд (Scolpendra cataracta)

Газар ухах, усанд сэлэх, шумбах гээд энэ жаран хөлт хорхойд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Зүүн өмнөд Азийн нутгаас олдсон жаран хөлт хорхойн хамгийн сүүлд нээсэн төрөл юм байна. Урьд өмнө эрдэмтдийн нээж байсан хорхойнуудаас ялгаатай нь энэ жаран хөлт нь газар ухаж амьдардаг ажээ.

Үхлийн жимс (Solanum assicruentum)

Латин хэлний яс (assi) болон цустай (cruentum) гэсэн үгнүүдээс бүрдсэн энэхүү нэг төрлийн улаан лооль маш аймшигтай нууцыг өөртөө агуулж байдаг. Энэ жимсийг дундуур нь хуваахад эхлээд яг л цус урсаж байгаа мэт шингэн урсан гардаг бөгөөд хэсэгхэн хормын дараа хатуурч яс шиг болдог ажээ. Австрали улсад ургадаг энэхүү лоолийг нутгийн иргэд 50 гаруй жилийн өмнөөс олж нээсэн байдаг ч энэ жил л албан ёсоор олонд ил болгож байгаа юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)