Гадаад иргэдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ
2017 оны 5 сарын 20

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд дараах хэргүүдийг 2017 оны 05 дугаар сард шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал:

1. "БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн W нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гэртээ эхнэр МУ иргэн Х-ын гарын бугалга, булчин, сарвуу, духан тус газарт удуу дараа заазуурдаж, онц харгис хэрцгий аргаар шууд санаатай алсан, уг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бага насны А-ын биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж зулайн тус газарт 1 удаа заазуурдаж шууд алсан. Мөн насанд хүрээгүй Б-ын толгойд 1 удаа заазуурдан хүнд гэмтэл учруулж, алахыг завдсан” гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд, шүүгдэгч W-д 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

2. "БНСУ-ын иргэн Х нь Айрмаркет ХХК-д интернетээр тооцоо хийсэн гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгө, бусдад компаниа зарна гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 05 дугаар сарын 10-нд хэлэлцээд, шүүгдэгч Х-ээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. "Украйн улсын иргэн А нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн 0285 дугаар ангийн Хилийн 3 дугаар заставын хариуцсан хэсэг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар, Засгийн газрын 2013 оны 15 дугаар "Гадаадад гаргахыг хориглох тухай” тогтоолоор "Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосон”, 2011 оны 23 дугаар тогтоолоор экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон, нийт 128,000,000 төгрөгийн үнэ бүхий идлэг шонхор шувуу 8-г улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шилжүүлжээ.

Хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг Нийслэлийн прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг тус аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхээр 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцээд, эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-14 14:30
    Retweet (158)
  • 09-20 00:17
    Retweet (26)
  • 09-20 00:30
    Retweet (12)
  • Retweet (6)
  • 09-19 23:54
    Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)