Зурхай: Ганц бие хүнийг романтик учрал хүлээж байна
2017 оны 5 сарын 20

ХОНЬ - (3/21-4/19)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой.  

ҮХЭР - (4/20-5/20)
Өөртөө зориулах өдөр Өдрийг гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд өнгөрөө. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавь. Бусдын түрэмгийлэлд өртөж болзошгүй тул буйд зэлүүд газраар бүү яв.

ИХЭР - (5/21-6/21)
Өдрийг гэр бүлдээ зориулна. Энэ өдөр засвар хийх, барилга байшин барих, орон гэрээ янзлахад ээлтэй. Ганц бие хүнийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдлаас сэргийл.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Өөртөө зориулах өдөр. Өдрийг гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүрээнд өнгөрөө. Эрүүл мэнд, гоо сайхандаа санаа тавь. Бусдын түрэмгийлэлд өртөж болзошгүй тул буйд зэлүүд газраар бүү яв.  

АРСЛАН - (7/23-8/22)
Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэвэл сайн байна. Идэвхитэй амралт таны эрч хүчийг нөхнө. Засал ном хийлгэх, сэтгэл санаагаа ариусгах, бясалгал мөргөл үйлдэхэд сайн.

ОХИН - (8/23-9/22)
Мэдлэг боловсролын өдөр Өдрийн эзэн одны үрээр сурч боловсрохтой холбоотой бүх үйл ажиллагаа бүтэлтэй байна. Бие, сэтгэлийн ариуныг сахивал үйлс аяндаа бүтэх. Аливаад аз сорих, бодлогогүй шийдвэр гаргах, бусдыг сохроор дагахыг цээрлэ. Ажлаа хугацаанд нь дуусгахын төлөө хичээ. Санхүүгийн ажиллагаа орлоготой.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Төөрөгдлөөс ангижрах өдөр. Хүрээлэн байгаа бүхэн, бодит байдал таны дотоод мөн чанар, алдаа онооны илэрхийлэл болно. Гэр орны ажлаа амжуулах, үр хүүхэд, хань ижилдээ санаа тавихад цаг зав гаргах нь зүйтэй. Хамаатан садны хүн танаас туслалцаа хүсэх тул заавал тусла.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хуучин харьцааа холбоогоо бэхжүүлэхэд санаа тавь. Ер нь юуг хэрэглэх, эс хэрэглэхээ зөн билигтээ захирагдан шийдвэрлэ. Сэтгэл хөдлөл, зөн мэдрэмж нь тэжээх нөлөөтэй тул эерэг энергээр бие сэтгэлээ цэнэглэхэд анхаарах нь зүйтэй. Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй.

НУМ - (11/22-12/21)
Сэргэлэн хүмүүст ээлтэй. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, холын замд гарах, шинэ ажил төлөвлөхөд сайн. Спортоор хичээллэж, бие махбодоо чийрэгжүүлэхэд анхаар. Ажил төрөлдөө санаачлагатай байх нь амжилтын үндэс.

МАТАР - (12/22-1/19)
Танин мэдэхүй, мэргэ төлгийн өдөр. Өнөөдөр бүхэл төрлийн засал ном хийлгэх, сүм хийдэд очиход ээлтэй. Буруугаа хүлээх, моргөл залбирал үйлдэхэд үр дүнтэй. Аливаад хөнгөн хуумгай шийдвэр гаргахаас зайлсхий. Оюуны хөдөлмөр эрхлэгсэд үр бүтээлтэй.

БУМБА - (1/20-2/18)
Аз сорих, бодлогогүй байхаас зайлсхий. Өдрийн энерги сөрөг байх тул буруутах, нэр хүндээ алдах магадлалтай. Бусдын тавих санал санаачлага, авах мэдээ мэдээлэлд хянуур хандвал алдахаас сэргийлж чадна.

ЗАГАС - (2/19-3/20)
Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэвэл сайн байна. Идэвхитэй амралт таны эрч хүчийг нөхнө. Засал ном хийлгэх, сэтгэл санаагаа ариусгах, бясалгал мөргөл үйлдэхэд сайн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-14 14:30
    Retweet (158)
  • 09-20 00:17
    Retweet (26)
  • 09-20 00:30
    Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)