Иргэд төрийн бус байгууллагыг дэмжиж ажиллахыг хүслээ
2017 оны 5 сарын 19

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн иргэдийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсох ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн уулзалтад дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров хамт байлцлаа.

ИТХ-ын даргатай уулзахаар ирсэн иргэдийн санал хүсэлтийг та бүхэндээ эмхэтгэн хүргэвэл; 

- ХУД-ийн 10 дугаар хорооны иргэн Н.Нармандах нь “Сайн үйлс” ТББ-ийн тэргүүн бөгөөд ИТХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Улаан загалмайн хороотой Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх, тэдний дуу хоолойг төр, нийгмийн байгууллагад хүргэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. ИТХ-ын дарга Б.Цэрэн түүний саналд талархан, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв .

- ХУД-ийн 16 дугаар хорооны иргэн Т.Алтанцэцэг, иргэн С.Раашхорлоо нар нь ажлын байр сурахаар ИТХ-ын даргатай уулзахаар цаг авсан байна. ИТХ-ын дарга шууд ажил олгогч биш гэдгийг иргэдийн төлөөлөл маань мэдэж байгаа хэдий ч төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхдээ залуучуудыг ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, олон айлд орлогын эх үүсвэр нээж өгөх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

- “Нийтийн бүжгийн холбоо”-ны зөвлөх багш иргэн Т.Алтантуяа, 8 дугаар хорооны иргэн Ц.Пунцагдулам нар нь Хан-Уул дүүрэгт нийтийн бүжгийг хөгжүүлэх зорилгоор салбар зөвлөл байгуулах, мөн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт нийтийн бүжгийн спортыг багтаах талаар анхаарч ажиллахыг хүслээ. ИТХ-ын дарга Б.Цэрэн Хан-Уул дүүргийн "Соёлын ордон"-ы дарга О.Анхбаяртай холбон өгч, үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

- ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргатай уулзсан дараагийн иргэн нь “Эмэгтэйчүүдийн амьдрал” төвийн тэргүүн Ж.Адъяа байлаа. Тэрээр ХУД-ийн 14 дүгээр хорооны “Нар хур шим” ТББ-тай хамтран ажилладаг бөгөөд өрх толгойлсон, ажилгүй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдэнд амьдрах итгэл, урам хайрлах зорилгоор энэхүү төвөө үүсгэн байгуулсан. Тэрбээр удахгүй болох “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн индэр” нэртэй сонинг эрхлэн гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд санхүүжилтийн дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлснийг Хурлын дарга Б.Цэрэн Ажлын албаны даргад судалж танилцуулах чиглэл өглөө.

Хан-Уул дүүргийн Иргэн та дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний ажлын албаар дамжуулан өөрсдийн хороонд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх хүсэлтэй бол ажлын цагаар 342573 утсаар холбогдож урьдчилан цаг авч, уулзалт төлөвлүүлж болохыг уламжлахад таатай байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (177)
  • Retweet (15)
  • Retweet (14)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 05-23 06:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-23 06:29
    Retweet (0)