Зурхай: Бүхэл өдрийн турш гадны сөрөг нөлөөнд автахаас сэрэмжилж яв
2017 оны 5 сарын 19

ХОНЬ - (3/21-4/19)
Аливаа чухал ажлыг хойш тавь, яарч сандран шийдвэр гаргах, гэрээ хэлцэл хийхээс зайлсхий. Бусадтай харьцах, харилцан ойлголцох, өөрийгөө зөв таниулахад тустай. Ирээдүйгээ төлөвлө, сэтгэл санааны тогтворт байдлаа хадгалахад анхаар. Шинэ хувцас чимэг, эд зүйл худалдаж авахад тааламжтай.

ҮХЭР - (4/20-5/20)
Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой.

ИХЭР - (5/21-6/21)
Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай. өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ажил хэрэгч уулзалт, албан томилолтод ээлтэй өдөр. Та сэтгэл татам нийцтэй байх тул хүмүүс таныг хүрээлнэ. Авьяас чадвар, ололт амжилтыг тань бусад хүн бишрэн магтана. Холоос таатай мэдээ дуулна. Болзоонд явахад сайн өдөр тул гоонь хүмүүс алдалгүй ашиглаарай.

АРСЛАН - (7/23-8/22)
Үзэл бодлоо солилцох, мэдээлэл авахад сайн. Ямар ч зүйлийг сонссон эергээр хүлээн авч, саад бартааг нь олж харахгүй. Тиймээс шийдвэр гаргахдаа хянуур бай. Этгээд хачин хүмүүстэй харьцахаас зайлсхийх хэрэггүй. Иймэрхүү харьцаа нь таны цар хүрээг тэлж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгоно.

ОХИН - (8/23-9/22)
Идэвхитэй эхлэлийн өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр хүн асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг, хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийн хувьд сайн өдөр. Бусдын тавьж байгаа саналыг хүлээж авахын өмнө буруу зөвийг нь сайтар нягталж үзээрэй. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд муу. Бүхэл өдрийн турш гадны сөрөг нөлөөнд автахаас сэрэмжилж яв.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сайн өдөр. Санхүүгийн үйл ажиллагаа, худалдаа арилжаа хийх, шинэ эд зүйл авах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй. Гэр орноо цэвэрлэх, бие сэтгэлээ ариусгах, дотоод эмх цэгцээ сахиж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарвал үр ашигтай. Холын аян замд гарахад сайн. Урлаг, уран сайхны арга хэмжээнд идэвхитэй оролц.

НУМ - (11/22-12/21)
Идэвхитэй ажилла. Ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.

МАТАР - (12/22-1/19)
Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.

БУМБА - (1/20-2/18)
Шударга ёс, эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.

ЗАГАС - (2/19-3/20)
Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны сапбарынхан үр бүтээлтэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)