МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд-д шаардах бичиг хүргүүллээ
2017 оны 5 сарын 18

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд-д

Шаардах бичиг

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын өргөн барьсан  "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-өөр  Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7.7-д заасан “Санал  асуулгыг  Улсын  Их  Хурлын, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган  явуулах  бол  Сонгуулийн  тухай  хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсэн заалтын 65 хоногийг  21 хоног болгон өөрчлөхөөр санаархаж буй бололтой.

Хэрэв энэхүү “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хууль”  батлагдвал дараах хор уршиг бий болно хэмээн үзэж байна.

Ард нийтийн санал  асуулгын хуулийг  анх удаа хэрэглэж үзэх  түүхэн боломжийн өмнө бид тулж ирчихээд байна.  Гэтэл энэ хуулийн тухай ойлголт  олон нийтэд огт алга.  Энэ хуулийг   сурталчилах, ойлгуулах, мөн санал асуулгаар шийдвэрлэх гэж байгаа асуудлынхаа талаар ард түмэн ямар ч төсөөлөлгүй байхад  хугацааг богиносгож байгаа нь Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийн талаархи хэлэлцүүлгийн  үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг агуулж байгаа тул эсэргүүцэж байна.
Хэрэв энэ удаа Ард нийтийн санал асуулгын хуулийг маш муу хэрэглэх юм бол ард түмний төрдөө, улс төрчиддөө  итгэх итгэл улам суларч дараагийн удаа ямар ч асуудлыг  санал асуулгаар шийдэхэд үл итгэсэн байдлаар ханддаг болно. Энэ нь үндэсний  аюулгүй байдал, түүнийг сахин хамгаалахад том аюул дагуулж болзошгүй байгаа тул эсэргүүцэж байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчилөлт хийх гэсэн энэхүү оролдлого нь Монгол төрийн эрхэмсэг байдал, хуулийн дархлааг улам сулруулж хэсэг бүлэг хүмүүс үгсэн хуйвалдах замаар өөр өөрсдийн хүсэлд нийцүүлэн   дуртай цагтаа  хуулиа өөрчилж, танаж, урьд  урьдаасаа улам дордуулж болдог  жишиг тогтоож  байгааг эсэргүүцэж байна.
Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6.1-д “Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан байтал УИХ-ын гишүүдийг  тодорхой шийдвэр гаргахад бэлэн байгаа  мэт ойлголтыг олон нийтэд өгч  тэдэнд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд  нь халдаж   байна. Өөрөөр хэлбэл  51-ээс доошгүй УИХ-ын гишүүнийг хахуулдсан, эсвэл тэднийг  дарамталж айлгасан, гар хурууныхаа  үзүүрээр л хөдөлгөхөд бэлэн болгож  саналыг багцалчихсан байна хэмээн хардахад хүргэж байна.
 Бид бүхэн   Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол төрийнхөө  тэргүүнийг  сонгох  түүхэн,  хариуцлагатай цаг мөчид тулж ирчихээд байна.  Асар  том өрсөлдөөн, талцал бий болох нь ойлгомжтой. Энэ өрсөлдөөнд авталгүй тэсэж үлдэж чадах  хэвлэл мэдээллийн байгууллагууд, нам улс төрийн хүчнүүд, улс төр сонирхогч нийгмийн идэвхи оролцоо сайтай иргэд бараг л байхгүй болов уу.  Энэ том үйл  явдалын хажуугаар юу ч яриад хүмүүст, иргэдэд хүргэж ойлгуулж чадахгүй гэдгийг бид эрхбиш мэдэхтэйгээ болсон баймаар.
Энэ бүхнээс үзвэл “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд   өөрчлөлт оруулах хууль” нь   Үндсэн хуулиа өөрчлөх эсэх талаар ард түмнийхээ саналыг сонсох зорилготой гэсээхээ илүү тодорхой нам улс төрийн хүчин, бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж ,тэдний эрх дарх,  албан тушаалыг нь  хамгаалахад чиглэгдсэн хуйвалдааны шинж чанартай байна хэмээн үзэхээс өөр аргагүй байна. Иймд дараах албан шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

“Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчилөлт оруулах хууль”-ийг  УИХ-аар оруулж хэлэлцүүлэлгүй  санаачлагчдад нь буцаах
Хэрэв энэхүү   хуулийг олонхиороо хүч түрэн батлавал   иргэний нийгмийн байгууллагууд хамтран  “ санал асуулга”-ыг   Ард нийтийн санал асуулгын тухай  хуулийн 22.3, 22.4 –д заасан  үр дүнд   хүргэхийн төлөө   мөн  хуулийн 7.6-д заасан бүх боломжоо дайчлан ажиллах болно гэдгээ энэхүү албан шаардлагаар мэдэгдэж байна.


Шаардлага хүргүүлсэн:

 Улс төр менежментийн академийн захирал  Д.Уламбаяр

2017 оны 5 дугаар сарын  18

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (130)
  • Retweet (55)
  • Retweet (33)
  • 06-29 02:02
    Retweet (3)
  • Retweet (1)
  • 06-29 01:59
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)