Сөрөг хүчний шаардлага биелэлээ олж, приусын татварыг хойшлуулах нь
2017 оны 5 сарын 18

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Онцгой албан татварын хуулийн буюу приус машины татварыг үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн билээ. Учир нь олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ноогдуулдаг. Гэтэл эрх баригчид шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр болсон байна хэмээн үзсэн юм. Тиймээс ч хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны аравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулан засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, улсын их хуралд яаралтай өргөн барьж батлуулахыг хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс гаргаад байсан юм. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2017 оны тавдугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг дэмжсэн байна. Хэрвээ энэхүү өөрчлөлтийг УИХ баталбал өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж жирийн иргэд приус машинаа даруй 5-8 сая төгрөгөөр нэмэгдсэн үнээр авч унахгүй болох нь.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (177)
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 05-23 06:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-23 06:29
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)