Хилэнц: Бэртэж гэмтэхээс болгоомжил
2017 оны 5 сарын 18

ХОНЬ - (3/21-4/19)
Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

ҮХЭР - (4/20-5/20)
Ачаалал ихтэй өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наманчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хүчтэй энергитэй өдөр тул идэвчитэй үйл ажиллагааг шаардана. Янаг амрагийн харьцаа шинэ түвшинд гарч амрагаа илүү сайн ойлгох болно. Сэтгэл санаагаа тайван байлгахгүй бол бие өвдөнө. Хэт ядрах нь эрүүл мэндэд муу тул салхинд гар, спортоор хичээллэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Аз сорих, шинэ ажил эхлүүлэх, аян замд гарах, чухал асуудлыг шийдвэрлэхэд муу. Хянуур байж, урьдчилан цэгнэлгүйгээр ам андгай өгөхөөс зайлсхий. Хэн нэгэн танаар өөртөө ашигтай зүйлийг амлуулах гэж оролдоно. Бэртэж гэмтэхээс болгоомжил.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Үдээс хойш санхүүгийн нэмэлт эх үүсвэрээс орлого орно.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Аз сорих, шинэ ажил эхлүүлэх, аян замд гарах, чухал асуудлыг шийдвэрлэхэд муу. Хянуур байж, урьдчилан цэгнэлгүйгээр ам андгай өгөхөөс зайлсхий. Хэн нэгэн танаар өөртөө ашигтай зүйлийг амлуулах гэж оролдоно. Бэртэж гэмтэхээс болгоомжил.

НУМ - (11/22-12/21)
Өөрчлөлт хувьслын өдөр Хэрвээ та шинээр аливааг эхлэх гэж байгаа бол ажлаа сайтар нягтлаж, төлөвлө. Жижиг саад гарч, ажил санаснаар урагшлахгүй байж болно. Хуучин ажил төрлөө дуусган цэгцлэж, үеэ өнгөрөөсөн харьцаа холбооноос салах нь зөв.

МАТАР - (12/22-1/19)
Мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаанд сайнгүй өдөр. Онцын шаардлагагүй бол эмчид очих хэрэггүй, мөн машин тэргээ засуулах гэвэл бүтэл муутай болж магадгүй. Хэрвээ чухал уулзалт, ажил хэрэг төлөвлөсөн бол цагаасаа хоцрохгүйн тулд эртхэн гараарай. Хувийн амьдралын хүрээ ч тайван бус байна. Таны хүсэн хүлээсэн романтик учрал төвөг учруулна.

БУМБА - (1/20-2/18)
Сөрөг нөлөө ихсэх өдөр. Шинээр аливааг хийж эхлэхэд муу. Мөн томоохон эд зүйл худалдан авахаас зайлсхий. Эхлээд удаж байгаа ажлаа дуусгах, ажлаа дүгнэхэд сайн. Бусадтай хийсэн ажил санал зөрөлдөөнд хүргэнэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр шинэ ажил эхэлбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)