”Сурагчдийн аюулгүй байдал” ном ХУД-ийн бага ангийн багш нарт хүрлээ
2017 оны 5 сарын 17

Нийслэлийн Замын цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран ерөнхий боловсролын бага ангийн сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр багш нарын дунд сургалт зохион байгууллаа.

ХУД-ийн 15 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан энэхүү сургалтыг Нийслэлийн Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонтамир удирдан зохион байгуулсан бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь хэсэг “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй" гэсэн заалтын хэрэгжилтийг сайжруулах, бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг уриалав.

Энэхүү сургалтад ИТХ-ын дарга Б.Цэрэн өнөөдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувиар оролцсон бөгөөд тус зөвлөлөөс эмхэтгэсэн “Сурагчийн аюулгүй байдал” номыг сургалтад оролцсон багш нарт гардуулан өгч, цаашид Боловсролын хэлтэстэй хамтран олон талт арга хэмжээг авч ажиллахаа онцлон тэмдэглэж байсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (177)
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 05-23 06:46
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-23 06:29
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)