Ким Кардашиан Канье Уэст нар саллаа
2017 оны 5 сарын 17

Реалити шоуны од Ким Кардашиан болон алдарт реппер Канье Уэст нар гэр бүл болоод гурван жил хамт амьдарсны эцэст түр хугацаанд тусдаа амьдрахаас шийдсэн тухай мэдээллүүдээр тарж эхэллээ. Тэд энэ сарын 24-нд гэр бүл болсон гурав дахь жилийнхээ ойг тэмдэглэх байжээ.

Heat сэтгүүлийн мэдээлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт реппер Канье өөрийн твиттер болон инстаграм хуудсаа устгаж Вайоминг мужийн уулын эдлэн үрүү явж өөрийн шинэ цомог дээрээ ажиллаж эхэлсэн гэнэ.

Кимийн хувьд Лос Анжелос хотод байгаа бөгөөд урьдын бөгөөд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ. Гэхдээ тэрээр өөрийн цахим хуудаснууддаа Каньегийн талаар ямар нэгэн зураг, сэтгэгдэл оруулахаа болиод удаж байгаа гэнэ. Үүнээс гадна саяхан болж өнгөрсөн Met Gala арга хэмжээнд тэрээр ганцаараа ирсэн нь хүмүүсийн анхаарлыг ихээр татах болсон. Учир нь сүүлийн дөрвөн жил энэхүү арга хэмжээнд Ким болон Канье нар хамт очиж байсан билээ.

Хосуудтай ойр байдаг нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаар тэдний харилцаа тийм ч сайнгүй байгаа гэнэ. Тэрээр Heat сэтгүүлд "Яг одоо тэдний гэрлэлт маш хүнд үедээ явж байна. Бид бүгд тэдний гэрлэлт ийм хэцүү байдалд хүрч тэд хэсэг хугацаанд тусдаа амьдрахыг хүсч байгаад санаа зовж байна. Каньегийн хувьд түүний хувийн амьдрал болон карьер ч тун хэцүү байдалд байгаа. Тиймээс тэр энэ бүхнээс түр ч болов завсарлага авахыг хүсч байгаа. Ким ч мөн энэ нь Каньегийн хувьд хамгийн зөв шийдвэр хэмээн түүнийг ятгаж, сонин сэтгүүл, хүмүүсийн нүднээс хол байхыг зөвлөсөн. Миний бодлоор Ким Каньег хотоос зайдуу байгааг мэдэж байгаа учраас өөрийн дураар хүссэн юм аа хийх болсондоо баяртай байгаа байх" хэмээн ярьжээ.

Ким албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж магадгүй хэмээн өөрийн хуульч дээрээ хэд хэдэн удаа очиж уулзжээ. Мөн тэрээр өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ талаар олон зураг нийтлэл оруулсан ч Каньегийн тухай нэг ч үг хэлээгүй байна.

Канье мөн Кардашианы реалити шоунд орохгүй гэжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-14 14:30
    Retweet (158)
  • 09-20 00:17
    Retweet (26)
  • 09-20 00:30
    Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)