Түмнийг шуугиулсан барилдаан
2017 оны 5 сарын 16

Өчигдөр болсон Монгол улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд олныг өндөлзүүлсэн барилдаанаар  дүүрэн болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн барилдаанд улсын аваргаГ.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдавга,улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ болон заан 4, харцага 8, начин 24 зэрэг улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо.   

Арслан цолны хүндэтгэлийн барилдаан энэ жил Алтан жолоо группийн 25 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог байлаа. Барилдааныг үзэхээр төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн ахмад арслангууд  Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар нар хүрэлцэн ирж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа.Алтан Жолоо групп нь 25жилийн ойгоо тохиолдуулан бөх үзэгчдийн дунд  25азтаныг тодруулж ,арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Мөн улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга нарын хүч шавхсан барилдаан тун чиг үзүүштэй барилдаан байлаа.Аймгийн арслан О.Хангай тунонцгойбайж арслан цолны хүндэтгэлийн барилдааны  түрүүг авч, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Цэрэнтогтох  нар шалгарлаа.

Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг Алтан жолоо группийн 25 жилийн ойн барилдаан уран, тааварлашүй  барилдаанууд ихтэй,  үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан болж өндөрлөлөө.

/Арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ/

/Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан/

/Уран барилдааны шагнал  Улсын начин Ц.Чимэддорж/

/Дунд шөвгийн шагнал/

/Түрүү бөх аймгий нарслан О.Хангай/

/Их шөвгийн шагнал/

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)