МАХН-ын Бага чуулган 14.00 цагаас хуралдана
2017 оны 5 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Тодруулбал, МАН-аас намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарыг СЕХ бүртгэж авсан. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм.

Харин хуулийн дагуу МАХН нэр дэвшигчээ нөхөн бүртгүүлэхээр болсон. Одоогийн байдлаар Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ байгаагаа илэрхийлж, намынхандаа албан бичиг илгээсэн байгаа. Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр Бага чуулганд нэрийг минь оруулж байсанд талархаж байна. Одоо дахин нэрийг минь дэвшүүлвэл татгалзах зүйлгүй. Бэлэн" гэх утгатай албан бичгийг илгээсэн юм.

Тэгвэл уг асуудлаар МАХН өнөөдөр хуралдахаар боллоо. Тус намын Бага чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, нэр дэвшигчээ тодруулна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэлийг нэрийг дэвшүүлэхээр болсон гэнэ. Түүний нэрийг Бага чуулганаараа батламжилж, СЕХ-нд бүртгүүлэхээр болжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-18 21:16
    Retweet (16)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-20 14:59
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 14:00
    Retweet (0)
  • 11-21 13:58
    Retweet (0)