Зурхай: Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн
2017 оны 5 сарын 16

ХОНЬ - (3/21-4/19)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Ашиг олох өдөр тул хийгдсэн аливаа гэрээ хэлцэл мөнгөн ашгийг авчирна. Мөн наймаа хийвэл олзтой байна. Өдрийн энергийн нөлөөгөөр та өөрийн мөн чанарт нэвтэрч чадна. Бусад хүний харьцах байдлаас өөрийн үнэлэмжийг мэдэж авч, өөртөө дүгнэлт хийнэ.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эрэгцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өөрчлөхөд сайаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрөө.

АРСЛАН - (7/23-8/22)
Амаргүй өдөр. Таны төлөвлөсөн ажил өөрчлөгдөж болно. Ажил төлөвлөсний дагуу явахгүй бол битгий бухимд, ийм үед урсгал даган хөвөх нь илүү ашигтай. Мөргөл бясалгал хийх, ном уншуулахад сайн.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр чухал өөрчлөлтүүд гарна. Энэ нь амьдралын бүхий л хүрээнд хамаатай. Мэдээллийн урсгалыг гярхай ажиглаваас өөртөө хэрэгтэй чухал зүйлийг мэдэж авна. Уран бүтээлчид тэр дундаа, хөгжимчин, жүжигчин, зураач нар уран бүтээлийн олз омог арвинтай байна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Шударга байвал амжилт дагана. Энэ өдөр ямар ч ажлыг урам зоригтой хийх ёстой. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд сайн өдөр. Бүтээлч ажил мэргэжлийн хүмүүс сайшаал урамшуулал хүртэнэ.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хүнд өдөр. Урьдчилан таамаглаагүй хачин нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс юуг ч бүү төлөвлө. Ачаалалтай ажиллавал эрч хүчээ барна. 17 цагаас хойш Сарны сөрөг нөлөө ихсэнэ. Ганц бие хүн сонирхол татсан нэгэнтэй учрана. Хүүхдийнхээ хүсэл саналыг анхаар.

НУМ - (11/22-12/21)
Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.

МАТАР - (12/22-1/19)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшин байлга.

БУМБА - (1/20-2/18)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажил төрөл эхлэхээс зайлсхийвэл зохино. Учир нь та буруу бодож, дулимаг тооцоо хийх магадлал өндөр байна. Мөнгөндөө хямгатай байхгүй бол алдаж гээж мэднэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Сэргэлэн цовоо байж, ихийг амжуулах өдөр. Хийсэн бүхэн үр ашигтай байхыг зааж байна. Тиймээс хуучин эд зүйлээ сэргээн засварлах, орон гэрээ илүү тухлаг болгох, бусдаас тус дэм эрэхэд ээлтэй сайн. Мөн гоо сайханд орох, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Худалдаа ашигтай байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (29)
  • 11-21 01:00
    Retweet (12)
  • 11-21 01:54
    Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 05:33
    Retweet (0)