50 настай ч 20 -той юм шиг харагддаг эмэгтэйн нууц
2017 оны 5 сарын 13

Та наснаасаа хоёр дахин залуу харагдаж болох болов уу хэмээн бодож байсан уу? Тэгвэл энэ боломжтой болохыг энэхүү 50 настай Хятад бүсгүй батлаад байна. Түүнийг Лиу Ерин гэдэг. Тэрээр 22 настай нэг хүүтэй бөгөөд гудамжаар хүүгээ дагуулан алхахад хүмүүс түүнийг найз охин нь байна гэж андуурдаг гэнэ. Энэ нь ч аргагүй биз. Нүүрэнд нь нэг ч үрчлээ байхгүй, гоолиг сайхан биетэй түүнийг хэн ч харсан 20 -н насандаа яваа бүсгүй байна л гэж харах биз. Тэгвэл Лиу одоо 49 настай бөгөөд энэхүү гайхалтай залуу насныхаа нууцаас дэлгэжээ. Тэрээр "Хүмүүс надтай дэлгүүрт ч юм уу хаа нэгтээ таараад насыг минь мэдмэгцээ маш их гайхдаг. Би нэг биш удаа дэлгүүрт явж байгаад олон хүнд бүслүүлж байсан. Тэд миний хэрхэн ийм залуу харагдаж байгаа тухай мэдэхийг хүсэн намайг шалгааж эхэлдэг" гэжээ. Харин Лиу залуу харагдах нууцынхаа талаар "Би усанд сэлэх дуртай. Ихэвчлэн нуурын усанд сэлж өдөр болгон биеийн хүчний дасгал хийдэг. Ялангуяа өвлийн улиралд би гадаа голын усанд сэлэх бүр ч дуртай" гэж ярьжээ. Лиу Хятадын Яанцэ мөрөн болон, Солонгосын Хан мөрнийг сэлж туулсан гэдэг. Тэрээр 30 гаруй жил усанд сэлж, биеийн тамираар хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил Малайз улсын Пэнанг эргээс Малаккагийн хоолой хүртэл 11 километр замыг дөрөвхөн цагийн хугацаанд сэлж туулсан байдаг. Гайхалтай биш гэж үү? Та ч мөн өнөөдрөөс өдөр бүр идэвхтэй дасгал сургуулилалт хийж усан спортоор хичээллэж эхэлбэл эрүүл чийрэг болохоос гадна залуу сайхан харагдаж болох нь байна шүү дээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (130)
  • Retweet (55)
  • Retweet (33)
  • 06-29 02:02
    Retweet (3)
  • Retweet (1)
  • 06-29 01:59
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)