“Эко” С.Нямдаваагийн анхны эхнэр Б.Наранцэцэгийн ухаарал
2017 оны 5 сарын 10

Хүүхнүүдийн ертөнцөд “Дон Жуан” болсон эрд ч гэсэн сэтгэл догдлом анхны хайрын түүх, уярам нандин дурсамж бий. “Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваа “Алтан тариа”-н П.Цэнгүүний охин Ц.Юнатай нижгэр хурим хийж, хоёр хөөрхөн охинтой болж ажин түжин амьдарч байсан цаг саяхан. Гэвч сурсан юмыг сураар боож болох биш, гэргий охидоо орхиж, үүрээ орхих шувуу адил нисэн одсон С.Нямдаваа загвар өмсөгч Б.Буджаргалтай амраглаж байгаа мэдээлэл бий. Угаас ч модель вкустэй эр юм шиг байгаа юм, түүнтэй нэр холбогдож байсан бүсгүйчүүд гэхэд л Азийн хатан хаан Г.Оюунгэрэл, топ модель О.Пүрэвдулам, “Гурван охин” хамтлагийн Х.Ану гэх мэтээр хөвөрнө. Эд бол хэвлэл, олон нийтэд хэдийнэ танил хүүхнүүд, нээлттэй мэдээлэл. Харин “Эко” Даваагийн анхны гэргий Б.Наранцэцэг хэмээх бүсгүй бий. Өглөө бүр “ТВ5” телевизийн хойморт “Эрт босвол нэгийг дуулна” хөтөлбөрөөр үзэгчидтэй мэндчилдэг энэ бүсгүй тус телевизийн нүүр царай болсон хөтлөгчдийн нэг. Ойр тойрныхоноос нь өөр хэн ч мэддэггүй тэдний хайрын түүх 10 жилийн сурагч ахуйд эхэлж байсан гэдэг. Тэдний анхны хүү аавыгөө өвчсөн мэт дуурайсан хүү нь өдгөө Бээжинд суралцдаг байна. Ийм сайхан хүү байсаар байтал, анхны хайрын ариун түүх мартагдаагүй байхад хосууд салсны учир юу вэ? Үүнээс үүдэж үлдэж хоцорсон ухаарал юу вэ? Эгэл боргил амьдралтай С.Нямдаваа эхнэр хүүхдээ тэжээхийн тулд эр хүн тугал ч хариулна, туг ч барина биз дээ. Тэгж явахдаа хэл аманд орооцолдож, “их айл”-д хоригдсон гэдэг. Энэ үеэр муудалцаж, төрхөмдөө буцсан байсан гэргий нь энэ явдлыг мэдээгүйгээр үл барам эргэж ч очоогүй гэдэг. Үүнд гомдож тунисан С.Нямдаваа эгнэгт эргэж харахгүйгээрээ гэргийгээсээ салсан түүхтэй гэнэ лээ. Үр дүнд нь эгэл С.Нямдаваа “Эко” Даваа болтлоо хөлжиж, эхнэр Б.Наранцэцэг насаараа ганц бие харуусал дүүрэн амьдарч яваа гэнэ лээ. Үүнээс үүдсэн ухаарал гэвэл яадаг ч байсан нөхрөөсөө битгий сал, чаргууцалдсан хүн л чадах юм билээ хэмээн ойр дотныхондоо аминчлан захидаг болсон гэнэ лээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (130)
  • Retweet (55)
  • Retweet (33)
  • 06-29 02:02
    Retweet (3)
  • Retweet (1)
  • 06-29 01:59
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)