Баян гэр бүлд төрсөн холливудын жүжигчид
2017 оны 5 сарын 9

Та бид алдартай жүжигчид тэднийг нэр алдарт хүргэсэн бүтээлүүддээ тоглохын өмнө аяга угаагч, түргэн хоолны газар зөөгч хийж зарим нь театрт туслах хийн, мөнгө олохын тулд олдсон жижиг дүр болгоныг бүтээж байсан тухай түүх зөндөө сонсож байсан. Гэсэн ч хүн бүр энэ замналаар Холливудын гэх нэр алдрыг хүртээгүй нь мэдээж. Тэдний дунд төрөлхийн баян чинээлэг айлд өсөж томорсон жүжигчид олон. Тэдний заримаас нь та бүхэнд танилцуулж байна.

Линдси Лохан

1990 оны дунд үед бяцхан охин байхдаа The Parent Trap, Freaky Friday зэрэг кинонд тоглож нэр алдарт хүрсэн Линдси бүр жоохон байхаасаа л загвар өмсөж, реклам сурталчилгаанд тоглож байжээ. Түүний аав Wall Street -ын худалдаачин байсан бөгөөд Линдси Нью-Йорк хотын баячуудын хороололд өсжээ.

Жэйк болон Мэгги Желинхаал

Эгч дүү Желинхаал олон олон алдартай кинонуудын гол дүр бүтээж байсан авьяаслаг жүжигчид. Тэд Лос Анжелес хотын нэгэн нэр хүндтэй гэр бүлд мэндэлсэн. Тэдний аав найруулагч Стифен Желинхаал бол ээж нь дэлгэцийн зохиолч Наоми Эйкс юм.Аав нь болох Стифен Желинхаал нь Шведийн язгууртан гаралтай айлын хүүхэд юм байна.

Рүүни болон Кэйт Мара

Холливудын залуу жүжигчин эгч дүүс Холливуд төдийгүй дэлхийд алдартай олон кинонд дүрээ бүтээгээд амжсан. Гүүни Мара "Луугийн шивээстэй охин" киноны Америк хувилбарт гол дүр бүтээсэн бол Кэйт Мара нь "Гайхамшигт 4", "Марс гаригийн хүн" зэрэг кинонуудад тоглосон. Тэд өөрсдийн хүчээр олонд танигдахын өмнө алдартай хөлбөмбөгчдийн гэр бүлд өсжээ. Марагийн гэр бүл Нью-Йорк хотын Вэстчестер дүүрэгт өссөн бөгөөд тэдний өвөө Тим Мара нь 1925 онд Нью-Йоркын Аваргууд хэмээх Америк хөлбөмбөгийн багийн үүсгэн байгуулж байсан байна.

Гвинэт Палтроу

Олон алдартай жүжигчдийн адил Гвинэт Холливудын алдартай гэр бүлд мэндэлжээ. Түүний ээж нь олон кино, телевизийн шоунд тоглож байсан жүжигчин Блайт Даннер бол аав нь St.Elsewhere хэмээх телевизийн нэвтрүүлгийг хийж байсан телевизийн продюсер Брьюс Палтроу юм.

Кристэн Стуарт

Twilight киногоороо олонд танигдсан Кристэн Лос Анжелес хотод хүүхэд насаа өнгөрүүлжээ. Түүний аав нь телевизийн продюсер Жонн Стуарт бол ээж нь кино найруулагч, зөвлөгч Жульс Манн-Стуарт юм. Тэд хүүхдүүдээ "Алис гайхамшгийн оронд" зохиолоос сэдэвлэсэн чимэглэл бүхий ордонд өсгөсөн бөгөөд сүүлд тухайн ордноо 1.75 сая ам.доллараар зарсан байдаг.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-21 01:54
    Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)