”Met Gala” ёслолын оддын гоёл
2017 оны 5 сарын 2

Жил бүр уламжлал болгон зохиогддог Met Gala хандивын үйл ажиллагаа энэ жил тавдугаар сарын нэгэнд болж байгаа. Дизайнеруудын Оскар ч гэж нэрлэдэг энэхүү арга хэмжээнд дэлхийн бүхий л салбарын алдартнууд хамгийн шилдэг дизайнеруудын хувцсаар гангардаг. Гэхдээ хүн болгон өөрт таалагдсан хаа хамаагүй хувцас өмсөхгүй. Жил болгоны үйл ажиллагаа өөр өөр сэдвийн доор болж өрнөдөг бөгөөд тэр сэдвийн дагуу алдартнууд маань хувцасладаг юм. Өнгөрсөн жилийн үдэшлэг хүн болон машины зүй тогтол буюу загвар технологийн ирэнд гэсэн сэдвийн дор болж өрнөсөн бол энэ жил алдарт загвар зохион бүтээгч Рэй Кавакубо -ын Comme des Garçons загварын шоугаар сэдэвлэж байгаа юм байна. Уг шоунд оролцсон загваруудаас алдартнууд маань өмсөж улаан хивсээр алхах гэнэ. Сонирхуулахад Met Gala ёслолын арга хэмжээ нь Нью-Йорк хотын Метрополитон урлагийн музейн загварын хүрээлэнд хөрөнгө босгох зорилготой юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн том хөрөнгө босгох буюу хандив цуглуулах арга хэмжээ бөгөөд 2013, 2014 онуудад 9 болон 12 сая ам.долларын хөрөнгийг загварын хүрээлэнд цуглуулж өгч байжээ.

Үүнээс гадна уг арга хэмжээгээр тухайн жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог.

Met Gala 2017 улаан хивсний ёслолын хамгийн олны анхаарлыг татсан алдартан бол загвар өмсөгч Кара Делавин. Тэрээр саяхан үсээ хусуулсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан бөгөөд энэ үдэш тэр халзан толгойгоо саарлаар будаж жижиг шигтгээнүүд наасан нь түүнийг үнэхээр өвөрмөц харагдуулж байв. Кара энэ үдэш Chanel -ийн хувцсаар гоёжээ.

Загвар өмсөгч Адриана Лима энэ үдэш Alberta Ferretti -ийн даашинзаар гоёсон байна

Жүжигчин Блэйк Лайвлигийн энэ үдшийн гоёл Versace

Дуучин Селин Дион мөн Vercase -ийн даашинзтай иржээ

Крисси Тийгэн Marchesa -ын даашинзтай

Жүжигчин Дакота Жонсон Gucci -ийн тас хар даашинзтай

Алдарт Оддын Дайн цувралын сүүлийн ангид тоглож олноо танигдсан жүжигчин Дэйси Ридлей Oscar De La Renta -ийн даашинзтай иржээ

Эллэ Фаннинг Miu Miu -ийн даашинзтай

Телевизийн шоуны од Ким Кардашиан Vivienne -ийн даашинзаар гоёжээ

HBO телевизийн хамгийн алдартай цувралуудын нэг "Хаан ширээний тоглоом" -ын од Софи Тюрнер Louis Vuitton -ы даашинзаар гоёсон байна

Загвар өмсөгч Бэлла Хадид Alexander Wang -ын энэхүү "Муур эмэгтэй" -г санагдуулам хувцсаар гоёсон нь хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ

Холливудын алдарт жүжигчин Сильвестр Сталлонеий охин Систинь Сталлоне 

Дуучин Селена Гомез Coach-ын даашинзтай

Жүжигчин Роуз Бюрне Ralph Lauren -ы даашинзаар гоёсон байна

Дуучин Рианагийн Comme Des Garcons -ын даашинз

Дуучин Рита Ора Marchesa -ын даашинзтай

Домогт Элвис Прэслигийн ач охин Райли Киюүф энэ жилийн арга хэмжээнд Louis Vuitton өмсөж ирсэн байна

Загвар өмсөгч Миранда Кэрр Oscar De La Renta өмсөж иржээ

Реппер Ники Минаж H&M -ын өвөрмөц даашинзаар гоёж ирсэн байна

Энэтхэгийн алдарт жүжигчин Прияанка Чопра Ralph Lauren өмсөж иржээ

Дуучин, хөгжмийн зохиолч Фаррел Виллиамс болон Хэлэн Ласича нар

Дуучин Маддонна Moschino -ын даашинзтай

Мэри Кэйт болон Эшли Олсэн нар

Жүжигчин, загвар өмсөгч Лили Коллинс

Лена Дунхам

Дуучин Кэти Перри

Реалити шоуны од, загвар өмсөгч Кендал Женнер

Жүжигчин Кэти Холмс

Жэссика Частэйн Prada -ын даашинзтай

Дуучин Женифер Лопез

Холливудын од Холл Бэрри Versace өмсөж иржээ

Жүжигчин Гвинет Палтроу

Загвар өмсөгч Жисель Бундхен

Жүжигчин Эмма Робертс. 

Жүжигчин Фелисити Жонс

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (130)
  • Retweet (55)
  • Retweet (33)
  • 06-29 02:02
    Retweet (3)
  • Retweet (1)
  • 06-29 01:59
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)