“Гранд”-ын шинэ дугаар худалдаанд гарлаа
2017 оны 5 сарын 1

Долоо дахь жилдээ уншигчдын гар дээр очиж буй “Гранд” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Сүүлийн үед дуулиан шуугианы эзэн болоод буй залуу дуучин Э.Чулуунчимэг ярилцлага өгсөн бол гол материалаар “Баячуудын хөвгүүдэд эхнэр сонгох хичээл заая!”, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй улс төрчдийн эхнэрүүдийг сонжсон нийтлэл хоёрыг онцолсон байна. “Диор бутик”-ын өв залгамжлагч З.Дэлгэрцогт, Ж.Энхбаяр гишүүний хүү, сүүлийн үед “Киви” Укагийн дүү Д.Уранзаяатай нэр холбогдох болсон Э.Мөнхсүлд ,”Premier tailor”-ын эзэн Т.Зориг, “Монос”-ын өв залгамжлагч, “Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд, АПУ-гийн П.Батсайханы хүү Б.Гантиг зэрэг шинэ үеийн хөрөнгөтнүүдийн хөвгүүд ирээдүйн эхнэрээ хэрхэн шилж сонгож байгааг, түүнд нь нийгэм олон нийт ямар баяр суурьтайг байгааг мэдээлсэн нь таныг сонирхлыг эрхгүй татах байхаа. Ханиа сонгоно гэдэг жирийн хүмүүсийн тухайд төдийгүй өв залгамжлагчдын хувьд том сорилт, чухал сонголт болохыг энд онцолсон байгаа юм. Цаашилбал, хоёр том нам болон МАХН-аас ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй улс төрчдийн эхнэрүүдийн тухай мэдээлэл, энэ цагийн хүүхнүүд гал улаан тахиа жилд ямар брэндийн, ямар загвартай хувцсанд хошуурч байгаа тухай сонирхолтой мэдээлэл, “Гранд”-ын тогтмол булангуудын нэг “Fashion police”, “Гранд сонгодог” уран зургийн булан, “Та битгий уурлаарай” зэрэг уншигчдын шимтэн уншдаг булангууд сонирхолтой фото зураг, мэдээ материалаар дүүрэн гарчээ. Та “Гранд”-ыг сонгон уншиж, нийгэм цаг үетэйгээ хөл нийлүүлэн залуу, эрч хүчтэй алхаарай!

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)