Жулиа Робертс ”Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр тодорчээ
2017 оны 4 сарын 21

"Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй 2017" өргөмжлөлийг Жулиа Робертс хүртлээ. Алдарт People сэтгүүлээс жил бүр эрэгтэй, эмэгтэй хамгийн хамгийныг шалгаруулдаг бөгөөд Жулиа Робертс 26 жилийн өмнө анхны "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" өргөмжлөлөө хүртэж байжээ. Энэ жил тэрээр тав дахь удаагаа энэхүү өргөмжлөлийг хүртэж байгаа бөгөөд өмнө нь хэн ч ийм амжилтыг тогтоож байгаагүй юм. Жулиагийн сайн найз холивудын од Жорж Клуни оны шилдэг эрэгтэйд гардуулдаг "Sexiest Man Alive" өргөмжлөлийг хоёр удаа хүртэж байсан нь эрэгтэйчүүдийн рекорд гэнэ. Энэ талаар Жулиа Робертс "Би энэ жил Клунийгийн гэр бүлд зул сарын мэндчилгээ илгээхдээ энэ талаар дурдах болно" хэмээн хошигножээ.

Клүүнийгээс гадна Ричард Гир, Жонни Депп, Брэд Питт нар тус тус хоёр удаа энэхүү өргөмжлөлийн эзэд болж байсан байна.

Энэ жил 49 настай Жулиа Робертс кино зураглаач Данни Модертой гэрлээд 14 жил болж байгаа бөгөөд Хэйзел болон Финнаеус нэртэй ихэр болон Хэнри гэсэн гурван хүүхэдтэй. Тэрээр 1991 онд буюу алдарт "Хөөрхөн хүүхэн" кино гарснаас нэг жилийн дараа анх People сэтгүүлийн "World's Most Beautiful" өргөмжлөлийг 23 насандаа хүртэж байсан юм. Тав дах удаагаа Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэгдсэн тухайгаа тэрээр "Би маш их баяртай байна. Гэхдээ би одоо ч гэсэн итгэж чадахгүй байна" хэмээн ярьжээ.

Б.Бямбаням

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-06 18:40
    Retweet (843)
  • 04-25 02:06
    Retweet (11)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-25 01:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-25 02:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)