Гарын арьс бүсгүй хүний насыг илтгэдэг
2017 оны 4 сарын 21

Эрүүл хумстай, толигор зөөлөн гартай бүсгүйчүүд хэчнээн сайхан харагддаг билээ? Гэтэл та “Хавар болохоор ингээд хуурайшаад байдаг юм аа. Зун болохоор зүв зүгээр болчихно” гэж хэлээд гараа гаргуунд нь хаяж тоохгүй байгаа юм биш биз? Таван насаар хөгшин харагдаж байгаа гарандаа анхаарал тавих цаг нь болсон юм биш үү Бүсгүйчүүдээ! Ингээд гарын арьсыг хамгийн энгийнээр гэрийн нөхцөлд арчлах талаар товчхон толилуулъя.

Гарын арьсыг арчлахад үндсэн дөрвөн шат бий.

  1. Цэвэрлэх- энгийн саван хэрэглээд бид гараа үргэлж цэвэрхэн байлгадаг гэж боддог. Гэхдээ заримдаа засвар хийсэн, хөдөө гадаахь ажилд оролцож хэтэрхий их бохирдсон үед нэг аяга халуун бүлээн усанд 5-8 хувийн уксус хийн гараа дүрж цэвэрлэх нь илүү үр дүнтэй. Гэрийн нөхцөл гарын арьсаа бүрэн, сайтар цэвэрлэхэд гуужуулагч ихээхэн хэрэг болдог. Ялангуяа хуурай эмзэг арьсанд зориулсан гуужуулагчийг долоо хоногт 1-2 удаа хурууны үзүүрээс эхлэн гарын бугалга хүртэл тойрог маягаар түрхэж хэрэглээрэй.
  2. Тэжээл өгөх- гарын арьс гадны нөлөөнд хамгийн их өртдөг бөгөөд бусад эрхтнээс илүү эд зүйлд хүрэлцдэг төдийгүй 12-15 дахин илүү угаалгын нунтагт хүрдэг. Мөн цаг агаарын өөрчлөлтийг нүүрний арьснаас хоёр дахин их мэдэрдэг гэж эрдэмтэд тогтоосон байдаг. Тиймээс ийм олон хүчин зүйлүүдийн дараа гарын арьсаа эргээд хэвийн байдалд оруулахын тулд сайтар тэжээл өгөх хэрэгтэй. Үүний тулд гарын тэжээлийн тос ашиглаж болохоос гадна ардын эмчилгээ арчилгааг ч хийж болно.
  • Давстай усанд гараа дэвтээх
  • Төмсны нухаш: Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бий болсон нухашийг гартаа сайтар түрхэж 10 минут байлгаад гараа бүлээн усаар угааж тос түрхэнэ. Долоо хоногт 2-3 удаа давтана.
  • 1-2 литр халуун усанд 1-2 цайны халбагаар хамба шарилж хийж гараа дэвтээнэ.
  1. Сэргээх- гараа ингэж арчилсны дараа нойтон бүлээн алчуураар арчих хэрэгтэй. Мөн өдөр тутамдаа аль болох халуун биш хүйтэн усаар гараа угаах хэрэгтэй.

Халуун ус нь гарыг хуурайшуулдаг бол хүйтэн ус нь эсрэгээрээ үр дүн үзүүлдэг байна.

Гэрийн нөхцөлд: тос түрхээд (оливын тос байвал бүр сайн) гарандаа сайтар массаж хийснийхээ дараа нимгэн бээлий өмсөнө. Тосоо арилгалгүй унтвал гарын арьсанд тос бүрэн нэвчиж илүү сайн үйлчилгээ үзүүлнэ. Тосоо түрхээд 30-40 минутын дараа ч арилгасан болно

  1. Хамгаалах- таны гар арчилгаа шаардахааргүй байлаач гэнэтийн таагүй зүйл болохыг алийг тэр гэх вэ. Өөрөөр хэлбэл гарын арьс болон хумсаа хамгаалах нь хамгийн чухал. Лак түрхэхийн өмнө та Е болон В5 амин дэм хэрэглэж сурах хэрэгтэй. Угаалгын бодис хэрэглэснийхээ дараа та гараа сайн угааж дараа нь үргэлжид тос түрхэж хэвшээрэй.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-06 18:40
    Retweet (843)
  • 04-25 02:06
    Retweet (11)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-25 01:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-25 02:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)