Үйл явдал: С.Эрдэнэ, Х.Батсуурь нар 1072 хувьцааны талаар мэдээлнэ
2017 оны 4 сарын 21

АШУҮИС-ийн 139 тоотод

09.00 цагт: АШУҮИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь АНУ-ын Рочестрийн Их Сургуулийн Анагаах Ухааны төвтэй хамтарч “Гэр бүлийн хүчирхийлэл ба төрсний дараах сэтгэл гутрал” сэдэвт олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

RAMADA зочид буудлын 4 давхарт

09.00 цагт: Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын нэгдсэн сүлжээг бий болгох уулзалт болно.

"Шангри-Ла" зочид буудалд

09.00 цагт: Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017 олон улсын үзэсгэлэн, хурал үргэлжилнэ.

“Монгол банк”-нд

10.00 цагт: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт: Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт: “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ.

12.30 цагт: "Эрдэнэст тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг албан ёсоор байгуулагдаж байгаа болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлий дарга С.Эрдэнэ тус нийгэмлэгийн тэргүүн Х.Батсуурь нар 1072 хувьцааны өнөөгийн бодит байдал компаний үйл ажиллагаа болон удирдлагуудын талаар ноцтой мэдээлэл хийнэ.

ЭМХТ дээр

14.00 цагт: Амь тэнссэн үед түргэвчилсэн үнэлгээ хийж лавшруусан тусламж цаг алдалгүй үзүүлсэнээр хүний амь насыг аврах боломжтой. “Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт болно.

Монголын үндэсний олимпийн хороон дээр

16.00 цагт: Кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээний жин болон техникийн зөвлөгөөн болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (121)
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 05-30 15:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 05-30 15:20
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)