З.Нарантуяа: Хөрш орнуудын зах зээлийн эрэлт болон дотоодын экспортын нөөц боломжоо судалж ажиллах нь зүйтэй
2017 оны 4 сарын 20

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ талуудын оролцоог хангаж, хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлж байв. Түүнчлэн гадаад улсын төрийн болон төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагыг дотоодын банкны салбарт оруулахгүй байх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж байсан. Гадаадын банк, тэдгээрийн салбар, нэгжүүд Монгол Улсын банкны салбарт оруулахдаа үйл ажиллагаа явуулах заагийг нарийвчлан тодорхойлж, уул уурхайн бус салбарын үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хэлэв. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлж дууслаа. Дараа нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Мөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулахаар тогтов.

Монгол Улсын Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж,  санал хэллээ. Тухайлбал, Монгол Улс 13 жилийн турш аж үйлдвэрийн парк, чөлөөт бүсийг хөгжүүлэх гээд амжилтгүй оролдлого хийсээр байх зуур дэлхийн худалдааны бизнесийн ложистикийн модель өөрчлөгдчихөөд байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэлэв. Бусад орны амжилттай жишээг харахад энэ төрлийн үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд гүйцэтгэдэг. Цаашид Улсын Их Хурал бодлогын түвшинд оновчтой шийдлийг гаргах цаг болсон гэдэг саналыг тэрбээр гаргав. Чөлөөт бүсийг богино хугацаанд амжилттай байгуулсан Бангладеш, Вьетнам улсын туршлагыг судалж, нэвтрүүлэх чиглэлээр ажиллах нь эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд оновчтой, өндөр үр дүн гарах боломжтой гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар гаргав. Харин Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, хөрш орнуудын зах зээлийн эрэлт болон дотоодын экспортын нөөц боломжоо судалж ажиллах нь зүйтэй гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)