Зурхай: Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн
2017 оны 4 сарын 19

ХОНЬ - (3/21-4/19)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

ҮХЭР - (4/20-5/20)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

ИХЭР - (5/21-6/21)
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.

АРСЛАН - (7/23-8/22)
Амаргүй санагдана. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.

ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улстөр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна.

НУМ - (11/22-12/21)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

МАТАР - (12/22-1/19)
Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өорчлөхөд санаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрөө.

БУМБА - (1/20-2/18)
Идэвхитэй эхлэлийн өдөр. Барилгын ажил эхлүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэ ажилд орох, чухал шийдвэр гаргахад сайн. Сарны эерэг нөлөөллийн үрээр хүн асар их эрч хүчтэй болж, бүтээлч чадавхи ч өсөн нэмэгдэнэ. Олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулах, хамтын хүчээр ажил үйлс бүтээхэд ашигтай.

ЗАГАС - (2/19-3/20)
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-06 18:40
    Retweet (843)
  • Retweet (71)
  • Retweet (48)
  • 04-25 02:06
    Retweet (11)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-25 01:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 04-25 02:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)