Баянзүрх дүүрэгт 1000 оюутан эргүүл хийж байна
2017 оны 4 сарын 18

 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт  зөвлөгөөн болсон билээ. Зөвлөгөөнөөр гэмт хэрэг, захиргааны зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газруудын нарийвчилсан судалгааг гаргах, их дээд сургууль болон ТББ-тай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан эргүүлийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болсон.
Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн 1000 оюутантай  “хамтарсан эргүүл”-ийг ажиллуулж эхлээд байна.
Хамтарсан эргүүлийн багийнхан иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, үйлдэгдсэн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлж, гэмт санаа бодол тээгчийн сэтгэл санаанд нөлөөлж, өөрчлөлт оруулах зэрэг олон эерэг үр дүн гарна хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-19 16:17
    Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:45
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 09-20 09:27
    Retweet (0)
  • Retweet (0)