З.Нарантуяа:Төсвийн тодотголоор долоон төрлийн татвар нэмэгдэх нь тодорхой боллоо
2017 оны 4 сарын 18

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Төсвийн тодотголоор долоон төрлийн татвар нэмэгдэх нь тодорхой боллоо. Гэхдээ Засгийн газар иргэдээ бодоод, хоёр зүйлийг эргэж хараасай хүсч байна. Нэмэгдэж байгаа долоон татварын гурав нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нэг дэх нь хадгаламжийн хүүгийн татвар. Хоёр дахь нь тэжээлт, цахилгаан болон хийгээр ажилладаг цахилгаан автомашины онцгой албан татварыг 50 хувиар нэмэгдүүлнэ. Гурав дахь татвар бол тамхины гаалийн татвар юм. Хугацаа өгөхгүйгээр аж ахуй нэгжид татварын дарамт үүсгэж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Ялангуяа татвар нэмнэ гэж тооцоолоогүйгээр машин ачуулсан байгаа иргэд “ядаж хугацаа өгөхгүй, яасан харгис Засгийн газар вэ” хэмээн шүүмжилж байна. Төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед Д.Эрдэнэбат гишүүн бид хоёр татвар нэмэгдэх хугацааг арадугаар сарын 1-нээс болгож өгөөч гэдэг зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч дэмжигдээгүй. Тэгэхээр иргэд, аж ахуй нэгжээ бодоод хугацааны асуудлыг эргэж хараасай гэж Засгийн газраас хүсэж байна.

Хоёрдугаарт, тэтгэврийн насыг үе шаттай нэмсэн. Малчдын татварыг таван жилээр урагшлуулах хууль батлагдаад удаагүй байгаа. Гэтэл төсвийн тодотгол батлагдсанаар малчдын нас буцаад байран дээрээ очиж байна. Мөн хүнд хортой нөхцөлд ажилладаг иргэд хөнгөлөлттэй байдлаар тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очиж байгаа. Энэ мэт асуудлаа яамны зүгээс тодорхой болгохгүй бол иргэд бухимдалтай байна" гэв.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-21 19:17
    Retweet (60)
  • Retweet (32)
  • 07-22 10:55
    Retweet (13)
  • Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-22 22:26
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)