Инстаграмын эрэгтэй од Жианлука Ваччигийн 50 насны дуулиан
2017 оны 4 сарын 17

Эхнэртэйгээ бүжиглэж байгаа бичлэгээ инстаграм хуудсандаа хийснээр цахим ертөнцийг байлдан дагуулж "дэлхийн хамгийн сонирхолтой хүн" хочийг авсан Италийн бизнесмен Жианлука Ваччи (Gianluca Vacchi) өдгөө 50 хүрч яваа ч 20 настай залуусаас ялгаагүй бие хаа царай зүстэй өөрийн гэсэн өвөрмөц амьдралын хэв маягтай нэгэн. Тэрээр энэхүү амьдралын хэв маягаа GV Lifestyle хэмээн нэрлэдэг бөгөөд үүнийхээ тухай ном хүртэл бичжээ.Тэрээр инстаграмын идэвхтэй хэрэглэгч бөгөөд үүгээрээ дамжуулж өөрийн сонирхолтой, өвөрмөц амьдралын хэв маягаа олон сая хүнд харуулж байдаг.


Мөн Жианлука нь жүжигчин Зак Эфрон (Zac Efron) -той маш сайн найзууд гэнэ. Холивудын залуу жүжигчин 2014 онд Италид амарч байхдаа La Dolce Vita буудалд Жианлукагийн хамт буудаллаж байсан гэнэ. Тэд далайн эргээр морьтой зугаалж, Жианлукагийн хувийн усан онгоцон дээр үдэшлэг зохиож цагийг зугаатай өнгөрүүлж байжээ. Мөн Зак өөрийн инстаграм дээрээ "Сайн найз Жиалукад - дэлхий дээрх хамгийн сонирхолтой хүн, хэзээ ч дээр чинь гарахгүй, хэзээ ч доор чинь орохгүй үргэлж хажууд чинь байх болно" хэмээн бизнесмен эрийг хүндэлж явдгаа илэрхийлж байлаа.

Жианлука олон олон залуусын мөрөөдлийн амьдралаар амьдардаг болох нь түүний инстаграм хуудаснаас тодхон харагдана. Тэрээр тансаг хөлөг онгоцоор зугаалж, Харли Дэвидсон хөлөглөн, хувийн нисдэг онгоцоор дэлхийг тойрон аялдаг. Мэдээж өөрийн гэсэн амьдралыг үзэх үзэл бодолтой. "Амьдралд чи юу унаж хэрэглэж байгаа чинь сонин биш, түүнийг яаж унаж эдэлж байгаа чинь сонин" хэмээн тэрээр хэлсэн байдаг.

Б.Бямбаням

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (121)
  • Retweet (15)
  • Retweet (9)
  • 05-30 14:53
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 05-30 15:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 05-30 15:20
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)