Цэвэрлэхээс илүү өлөнгийн үйлдвэрүүд хотыг өмхийд автуулж байна
2017 оны 4 сарын 17

Утаанаас салаад сая нэг санаа амран хавартай золгож байтал нийслэлчүүдийн санааг зовоох нэг асуудал гарч ирлээ. Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 18,20-р хороо буюу төв цэвэрлэх байгууламжтай ойрхон амьдардаг айлөрхүүд төв цэвэрлэх байгууламжаас байнга өмхий үнэр гардаг амьдрах орчин байдаггүй гэж байнга гомдол мэдүүлдэг. Дээрх иргэдийг буруутгах аргагүй тэд мөнгө төгрөгийн боломжтой бол өөр тийшээ нүүх сонирхолтой байдаг.Тийм боломжгүйгээс эвгүй үнэр ханхалсан газраас холдож чадахгүй амьдарсаар л байна.

"Тэгээд ч хаашаа нүүх билээ. Хурдханшиг л энэ үнэрээс салгаад өгвөл болох нь тэр”гэсэн бодолтой иргэд байна.Нийслэл хотын баруун талд эрүүл мэндтэй холбоотой "Монос" эмийн үйлдвэр, "Хүнстрейд", "Махимпэкс", "Алтантариа зэрэг хүнсний томоохон үйлдвэр аж ахуйн нэгж, худалдааны төвүүд, агуулахууд байрладаг.

Эдгээр аж ахуйн нэгж байгууллагууд нийслэл хотын 400 гаруй мянган айл өрхийн хүнсний хэрэгцээг хангаж байна.Эндээс үзэхэд цэвэрлэхийн бохирдол, өмхий үнэр дан тэнд амьдардаг айл өрхийн гэхээсээ нийслэлийн бүхий л иргэдийн эрүүл аж төрөх эрхийг зөрчсөн асуудал болж байна.

Мөн цэвэрлэх байгууламжийг тойрсон арьс ширний үйлдвэр, малын гэдэс дотор өлөнгийн үйлдвэрүүд их байдаг бөгөөд эдгээр газруудаас "маш их өмхий ханхалдаг”гэдгийг иргэд хэллээ.Харин нийслэлчүүдийг зовоосон өмхий үнэр хэзээ арилах вэ? Энэ асуудлыг тодруулахаар Толгойт, Сонсголон чиглэл рүү хөдөллөө.

-Өдрийн 13 цагт төв цэвэрлэх байгууламжид ирлээ

Цэвэрлэх байгууламжийн хашаанд хэдэн метрийн зайтай ойртоход иргэдийн ярьсан шиг өмхий үнэртэхгүй байлаа. Энэ үеэр Ус сувгийн удирдах газрын албан хаагчаас иргэдийн яриад байсан шиг эвгүй үнэр яагаад байхгүй талаар тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжаас цаана маш олон арьс шир,малын өлөн гэдэсний үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүд орчныг маш их бохирдуулдаг. Цэвэрлэх байгууламжийг тойрсон өлөнгийн үйлдвэр гэхэд бидний мэдэж байгаагаар 13 орчим үйлдвэр байна.Тэд цэвэрлэх байгууламжийн цаана нуугдаж дан ганц цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр гардаг гэж иргэд ойлгосоор ирсэн байна. Гэвч бодит байдал дээр цэвэрлэх байгууламж улирал бүр засвар шинэчлэл хийгээд явдаг.Харин өнөөх өмхий үнэр хэвэндээ байж л байдаг. Яг үнэндээ арьс ширний үйлдвэрүүдээс гардаг эвгүй үнэрийг иргэд дан ганц цэвэрлэх байгууламжтай холбож ойлгодог бололтой юм. Зуны ид халуунд дэгдэлтийн үе буюу 7-8 сарын үед цэвэрлэхээс эвгүй үнэр гардаг. Бусад үед өмхий үнэртэх нь харьцангуй бага байдаг” гэсэн тайлбарыг өглөө.

Өнгөрсөн жил гэхэд нийслэл хот тэр аяараа өмхий үнэртэж байсныг та санаж байгааболов уу.АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр өмхийг дарах зорилгоор агаарт сарниулагч бодис цацаж байжээ. Гэвч энэ бодисыг байнга хэрэглэх боломжгүйн дээр өртөг өндөр байдаг аж.

Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас ялгарч буй эвгүй үнэр лаг буюу нийслэлчүүдийн ахуйн үйлдвэрийн бохирдлоос үнэртдэг байна.Лагийг таван жилд нэг удаа хатаасны эцэст өөр тийш зөөдөг арга ядсан технологи манай улсад хэрэгжсээр л байгаа юм. Лагийг зөөх үеэр салхины чиглэлээс шалтгаалан өмхий үнэр агаарт дэгддэгбайна. Төв цэвэрлэх байгууламж хүчин чадал шавхагдсан, нийслэлийн бохирыг гүйцэт цэвэрлэж дийлэхгүй гэдгээ аль эрт зарласан. Тухайн үед нийслэлийн иргэнийг сая хүн амтай байхаар тооцоолж Зөвлөлтийн тусламжаар энэхүү цэвэрлэх байгууламжийг барьж байж. Гэтэлнийслэлийн иргэдийн тоо хоёр дахин өсч, ахуйн гэхээсээ үйлдвэрийн бохирдол улам бүр нэмэгдсээр байна.Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудал манай засгийн газрын толгойны өвчин болсон. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулалтаар шинэ цэвэрлэх байгууламж барих сураг дуулдсан. Энэхүү ажил одоогоор хоёр улсын концессын гэрээний шатанд л явж байгаа бөгөөд энэ жилдээ багтааж шав тавих болсон тухай дуулгаж байна.

Цэвэрлэх байгууламжид дөхөх үед эвгүй үнэр ханхалж байсан хэдий ч дотор нь ороход тийм зүйл үнэртсэнгүй. Тиймээс цэвэрлэх байгууламжийг бусдад буруугаар ойлгуулдаг тэдгээр малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдтэй танилцах шаардлага тулгасан юм. Цэвэрлэх байгууламжтай хаяа залган байрлах өлөнгийн үйлдвэрээс төсөөлөхөд ч бэрх үнэр ханхалж байлаа.

 -Үйлдвэрийн эзний зөвшөөрөлтэйгөөр дотогш нэвтэрлээ

Үйлдвэрийн эзэн хэлэхдээ "Өлөнгийн үйлдвэрээс өмхий үнэр гардаг.Өлөнг нэгдүгээр шатны үйлдвэрээр боловсруулахын тулд 18 градусын бүлээн усаар угаадаг. Угаасны дараа давслаад хатаадаг.Гарч буй эвгүй үнэрийг саармагжуулах ямар нэгэн зүйл хэрэглэдэггүй. Агаар соруулагчаар сорж,агаарт цацдаг.Манай үйлдвэр улирлын шинжчанартайгаар үйл ажиллагаа явуулдаг”гэв.

Яг энэ үеэр тус үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй, зогссон гэж байгаа ч өнөөх өмхий дотор эвгүйтүүлэм үнэртэж байсан юм. Мөн үйлдвэрлэл эхэлбэл үүнээс ч аймар үнэр ялгарч, ажиллах нь битгий хэл хажууд нь зогсоход ч бэрх болох байх гэсэн бодол төрсөн.

 -Дараагийн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдвэрийг зорилоо

Цэвэрлэх байгууламжаас 20 орчим метрийн наана байрлах үйлдвэрийн үүдээр орвол өлөнгийн үйлдвэрийн үнэрээс хэд дахин эвгүй үнэр угтаж авлаа. Гадна талаас нь харахад битүү ялаа шавсан байдалтай. Дотогш орвол амьсгалахад ч бэрх. Үнэндээ дүрслэхэд ч бэрх тийм л үйлдвэр байсан. Тус өлөнгийн үйлдвэр нь тогтвортой үйл ажиллагаа явуулаад таван жилболж байгаа гэнэ.

"Дан ганц манайх биш бусад өчнөөн үйлдвэр бий. Амьдрахын эрхэнд хэдэн хүүхдүүдтэйгээ ийм зүйл хийж байна.Анхан шатны үйлдвэрүүдээс боловсорсон өлөнг хиамны хальс, адууны каз хийхэд ашигладаг.Боловсруулахт ехнологи нь давслаад наранд хатаа хөөр технологи одоогоор байхгүй байна” гэж үйлдвэрийн эзэн хэллээ.

Өмнөх үйлдвэртэй харьцуулахад агаар шүүгч байхгүй, өмхий үнэр саармагжуулах ямар нэгэн зүйл байхгүй байлаа.Энд удаан зогсоход үнэхээр бэрх байсныг нуугаад яах вэ. Гэвч ажиллаж байгаа хүмүүс нь макс гэх мэтийн хаалт хэрэглэлгүйгээр ажиллаж байв. Хортой нөхцөлд ажиллаж байна л гэсэн үг биз дээ. Ер нь ийм үнэрийг хэт олон цагаар үнэрлэвэл эрүүл мэндэд шууд л сөргөөр нөлөөлж эхлэх биз. Тийм ч учраас өлөнгийн үйлдвэрт хүн тогтдоггүй гэсэн үг үнэний ортой болж байна.

Үйлдвэрийн эзэн "манайх шиг жижиг үйлдвэрлэгч дотоодын хэрэгцээгээ л хангадаг. Бусад том үйлдвэрүүд хятадруу экспортолдог. Хятадад өлөнгөөр мэс заслын утас, эмнэлэгт ашигладаг учир том үйлдвэрүүд ашигтай ажилладаг” гэх мэдээлэл өгсөн юм.Эдгээр үйлдвэрүүд зуны цагт цэвэрлэх байгууламжтай зэрэг ажиллабал дээрх өмхий үнэр нийслэл даяар үнэртэх ньаргагүй юм.

Сонгино хайрхан дүүргийн 18-р хорооны оршин суугч Г.Амаржаргал "Манай хөнгөрсөн жил энэ байранд нүүж орсон. Яг хажууханд өлөн боловсруулдаг үйлдвэр байдаг. Байнга өмхий үнэртээд хүүхдүүдээ ч гадаа гаргаж тоглуулж чаддаггүй. Цонхоо үргэлж хаалттай байлгадаг. Энэ хавийн айлууд гомдол мэдүүлсний эцэст хажуу талд байрлах үйлдвэр нүүж байна.Байранд нүүж ирсэн цагаас хойш хүүхдээ гадаа салхилуулж үзээгүй. Хотын төв рүү дөхөж хүүхдээ салхилуулдаг” гэлээ.

Хот өмхийрдөг шалтгаан Цэвэрлэх байгууламжийн хуучирсан технологи лаг боловсруулах арга болоод түүнийг тойрсон малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдээс шалтгаалж байгааг олж мэдлээ. Одоо яах вэ.

Шинэ цэвэрлэх байгууламж барьсан ч өлөнгийн үйлдвэрүүд нь өмхий үнэрээ хотоор нэг цацсаар байх уу. Энд л стандарт тогтоомоор байна. Мэдээж хүнийг хоолноос нь салгаж болохгүй. Гэхдээ л миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг нийгэмд амьдарч байгаа учраас малын гаралтай түүхий эдийн үйлдвэр ажиллуулж л байгаа бол өмхий үнэрийг дарах, арга технологи ашиглах л шаардлагатай болсон байна. Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 19, 20 дугаар хорооны оршин суугчдын асуудал биш. Энэ бол нийслэлчүүдийн асуудал. Тиймээс цэвэрлэхтэйгээ нийлээд л хотоо өмхийрүүлж байхаар нэн яаралтай үнэр дарах технологи нэвтрүүлэхийг шаардаж байна.

Эх сурвалж: undesten.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (40)
  • 07-25 21:40
    Retweet (19)
  • Retweet (18)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-25 22:19
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 07-25 22:10
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-25 22:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)