Ерөнхийлөгчийн сонгууль: АН-ын ганц боломж Р.Амаржаргал уу?
2017 оны 4 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдөх юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй хүмүүсийн нэр эхнээсээ тодроод байгаа. Мэдээж ард иргэдийн хувьд Засгийн эрхийг гартаа атгасан МАН-ыг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авчраасай гэж хүсэхгүй байгаа. Харин сөрөг хүчнүүдээс аль нэг хүн сонгогдох ёстой гэсэн хатуу байр суурин дээр тогтсон нь ажиглагдаж байгаа юм.

Нэн ялангуай АН-аас чадалтай, боловсрол өндөртэй, хариуцлагатай, ард иргэдийн итгэлийг даахуйц хэн нэгэнд санал өгөх боломж илүүтэй бий. Тиймээс ч АН-аас ганц олдох боломжоо алдаж болохгүйг мэдэж байгаа учир намаасаа Р.Амаржаргалтай тэргүүтэй чадварлаг улстөрчдийг өрсөлдүүлж магадгүй байна.

Өөрөөр хэлбэл, ард түмний итгэлийг хүлээсэн, мэдлэг чадвараараа байлдан дагуулсан, “зөв” хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх ёстой гэсэн эрхэм зорилготой яваа аж. 

Харин Р.Амаржаргалын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд яг ч өрсөлдөнө гээд ам нээчихээгүй байгаа. Хэрвээ энэ хүн олон нийтийн өмнө том үүрэг хүлээж, хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо эрх ашгийн төлөө энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл бусад нэр дэвшигчдээс илүүтэй байх нь дамжиггүй биз ээ.

Нөгөөтэйгүүр МАХН-д Н.Энхбаяраас өөр нэр дэвших хүн байхгүй мэт байгаа ч өнөөдрөөс Л.Эрдэнэчулууны нэр яригдаж эхлээд байгаа юм. МАХН-ын ганц хүн О.Баасанхүүгийн тухайд ч Ерөнхийлөгчийн сонгуульд “юугаараа дутахав” хэмээж өндөр боловсролтой, нэр хүнд сайтай хүмүүсийг өрсөлдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг эх сурвалж онцолж байна лээ.

Мөн МАН-ын хувьд УИХ, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан шигээ Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялалт байгуулахыг хүсч буй. Харин намаас нь нэр дэвшээд олны итгэл даахуйц хэн байх вэ? гэдэг л сонин байгаа юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (9)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-21 12:28
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-21 12:03
    Retweet (2)
  • 09-21 12:01
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:35
    Retweet (1)
  • 09-21 12:29
    Retweet (1)
  • 09-21 12:26
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-21 12:14
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)