”Галзуу хурд” рекорд тогтоолоо
2017 оны 5 сарын 3

Юниверсал студийн мэдээлж байгаагаар "Галзуу хурд" цувралын наймдугаар анги "The Fate of the Furious" дэлхий даяар нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 532.5 сая ам.долларын ашиг олжээ. Энэ нь "Диснейн" алдарт Оддын дайн цувралын "Star Wars: The Force Awakens" ангийн 2015 тогтоогоод байсан нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо хамгийн их ашиг олсон буюу 529 сая ам.долларын рекордыг эвдээд байгаа юм.

Гэхдээ нэгэн зүйлийг сануулахад "The Force Awakens" кино маань нээлтээ хийхдээ дэлхийн хоёр хамгийн том кино зах зээл буюу Хятадын кино театруудад нээлтээ хийгээгүй бөгөөд АНУ болон өөр бусад орнуудад нээлтээ хийснээс сар гаруй хугацааны дараа Хятадад нээлтээ хийж байсан бол "The Fate of the Furious" кино АНУ болон Хятад зэрэг нийт 63 оронд зэрэг нээлтээ хийжээ.

Мөн Галзуу хурд кино нь гадаадын кино театруудаас хамгийн их нээлтийн орлого олсон киноны рекордыг тогтоогоод байгаа юм. Тэд "Jurassic World" киноны тогтоож байсан 316 сая ам.долларын рекордыг 432.3 сая ам.доллар болгон шинэчилсэн бөгөөд дотоодын буюу Америкийн кино театруудаас 100.2 сая ам.долларын орлого олжээ.

Галзуу хурд цуврал нь 2001 оноос хойш гарч байгаа бөгөөд дэлхий даяар хамгийн олон шүтэн бишрэгчидтэй цувралуудын нэг юм. The Fate of the Furious анги нь цувралын наймдугаар анги бөгөөд 2019, 2021 онуудад ес, аравдугаар ангиуд тус тус гарахаар товлогджээ.

Б.Бямбаням

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-21 19:17
    Retweet (60)
  • Retweet (32)
  • 07-22 10:55
    Retweet (13)
  • Retweet (8)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 07-22 22:26
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)