Тошиба дампуурч болохооргүй том компани
2017 оны 4 сарын 15

Дэлхийн технологийн дэвшилд хамгийн том нөлөө үзүүлсэн компаниудын нэг бол яах аргагүй Японы алдарт Тошиба. Хамгийн анхны зөөврийн компьютер, өндөр хүчин чадал бүхий орчин үеийн зурагт ч мөн Тошибагаас гаралтай. Харамсалтай нь энэхүү агуу компани маань маш том санхүүгийн алдагдалд орж дампуурлын эрмэг дээр ирээд байгаа юм.

Тошибагийн зүгээс гуравдугаар сарын байдлаар есөн тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээгээд байгаа нь компани цаашид үйл ажиллагаа явуулж чадахгүй байж магадгүй гэсэн эрсдэлд хүргээд байгаа тухай мэдэгдсэн.

Гэсэн ч дэлхий даяар 190,000 гаруй ажилчидтай Тошибаг зүгээр харж суугаад дампууралахыг Япон улс хүсэхгүй л болов уу хэмээн шинжээчид дүгнэж байгаа. Тошиба нь Япон улсад хэтэрхий үнэ цэнэтэй хэмээн зарим нь хэлж байгаа юм.

Японы аж үйлдвэрийн бэлгэ тэмдэг

Тошибад бүртгэлтэй 190,000 гаруй ажилчдын талаас илүү хувь нь буюу 100,000 гаруй хүн Японд ажилладаг. Тэдгээрээс ихэнх нь Тошибагийн гол салбар үйлдвэрүүдэд ажилладаг байна.

Тошибаг энэхүү санхүүгийн хямралд хүргэсэн хамгийн том хүчин зүйлсийн нэг бол тэдний АНУ-д байрладаг охин компани болох Westinghouse дампуурлаа зарласан явдал юм. Тошиба уг компанийг удалгүй өөрийн бүртгэлээс хасжээ. Westinghouse нь цөмийн эрчим хүч гаргаж авах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.

Гэсэн ч Тошиба нь Япон улсад мөн цөмийн энергийн чиглэлээр томоохон үйл ажиллагааг явуулдаг. Тэд 2011 оны Японд болсон Цунами болон газар хөдлөлтийн дараа Фукушима Дайчид болсон цөмийн үйлдвэр дэлбэрэлтээс болж хорт цацраг тархсан газар ажиллаж үйлдвэрийг татан буулгаж байжээ.

Японы засгийн газар асуудалд орсон томоохон компаниудад тусалж байсан түүх хэд хэд бий. Тиймээс тэд энэ удаад мөн адил Тошиба компанид туслахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Тошиба Япон орны хувьд дампуурахад хэтэрхий том компани хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Тошиба компанийн удирдлагууд одоогийн байдлаар төсөв бүрдүүлэх ажлыг хамгийн түрүүнд хийхээр ажиллаж байгаа гэнэ. Үүний тулд тэд компанийн хамгийн нэр хүндтэй салбаруудыг ч зарж магадгүй байгаа бололтой. 2015 онд Тошиба компани аль болох хурдан төсөв бүрдүүлэхийн тулд өөрсдийн эрүүл мэндийн салбараа 6 тэрбум ам.доллараар зарж байжээ. Ингэснээр тэд өөрсдийн цөмийн эрчим хүчний салбар болон флэш санах ойн үйлдвэрлэлд тус болно гэж үзэж байжээ. Харамсалтай энэхүү хоёр салбар нь одоо мөн зарагдах аюулд ороод байгаа юм байна. Тэд эрчим хүчний салбарын гол компаниудын нэг Westinghouse -аа салбараасаа хассан бол Тошибагийн хамгийн гол салбар болох санах ойн бизнесээ худалдахаар санал хүлээж авч эхлээд байгаа юм байна. Тэд энэхүү салбараа дор хаяж 18 тэрбум ам.долларын үнэ хүрнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

Энэ бүхний дараа Тошибагаас юу үлдэх вэ? гэсэн асуултад тэд "Үүний дараа бид нийгмийн дэд бүтцийн ажилд илүү анхаарлаа хандуулна. Өөрөөр хэлбэл тээврийн систем болон агааржуулагч, цахилгаан шат зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарна" гэжээ.

Б.Бямбаням

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-06 18:40
    Retweet (843)
  • Retweet (71)
  • Retweet (48)
  • 04-25 02:06
    Retweet (11)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-25 01:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 04-25 02:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)