Ж.Ганбаатар: Офшорын хууль Монгол Улсын эв нэгдэл туйлын хортой үр дагаварт хүргэнэ
2017 оны 4 сарын 15

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Офшор”-ын тухай хуулийг баталсан. Энэ үеэр зарим гишүүд хуулийн төслийг дэмжихгүй хэмээсэн нь олон хүний гайхшралыг төрүүлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ДЭМЖИХГҮЙ гэсэн кнопыг дарсан бөгөөд үүнийхээ учрыг ийн тайлбарлажээ.

-Офшор данстай гэж нэрлэгдэж буй улс төрчидөд энэ хууль батлагдсанаар хариуцлага тооцох уу?
- Үгүй юм. Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэх бөгөөд буцаан хэрэглэх боломжгүй юм. Иймд өмнө нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан офшорт их хэмжээний мөнгө “мартсан” хүмүүст үйлчлэхгүй. Зөвхөн өнөөдөр хөрөнгө оруулгын мэдүүлэг бөгөлж байгаа төрийн албан хаагчид болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдэд хамаарна. Энэ бидний хүсэж хүлээсэн зүйл мөн үү?

-Эдийн засгийн хувьд Монгол Улсад ашигтай юу? 
- Үгүй юм. Төрийн албанд сонгогдсон болон томилогдсон албан хаагч офшор дансанд байгаа хөрөнгөө 3 сарын дотор эргүүлэн татаж энэ тухайгаа АТГ-т мэдэгсэнээр ял зэмгүй өнгөрөх боломж бүрдсэн. Хууль бусаар олсон хөрөнгийг шууд улсын орлогод хурааж авах ёстой! Харин энэ хуулиар дээрх зохицуулалт хийгдээгүй.

-Энэ хуулийн үйлчлэх хүрээ оновчтой юу?
- Үгүй юм. Хууль зүйн, дотоод хэргийн сайдын хэлж буйгаар 700-800 мянган иргэнийг хянах шаардлага бий болж байна. Гэтэл энэ том орон зайг хянах хууль хүчний байгууллагын боломж туйлын бага. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хэлсэнээр, Жинхэнэ архаг авлигалчдад энэ далайд дураараа “сэлэх” боломжийг өгч байгаагаас ялгаагүй юм.

- Хүний эрх, эрх чөлөөнд дээдлэх зарчимд нийцэх үү?
- Үгүй юм. Энэ хууль батлагдсанаар хүнийг хий хоосон хардах, матах, хоорондоо талцах, улс төрийн зорилгоор нэгнээ намнах, цаашдаа Монгол Улсын эв нэгдэл туйлын хортой үр дагаварт хүргэнэ гэж үзэж байна.

-Энэ хууль амьдралд нийцэж байна уу?
- Үгүй юм. Офшор бүсийн 42 улсад ямар нэгэн худалдаа, наймаа хийх тэр байтугай жирийн үзэг, бал авахыг хүртэл энэ хуулиар хориглосон нь амьдрал огт нийцэхгүй байна.

Дээрх шалтгаануудыг үндэслээд миний бие энэ хуулийг дэмжээгүй болно.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-06 18:40
    Retweet (843)
  • 04-25 02:06
    Retweet (11)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-25 01:42
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-25 02:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)