Сансрыг сансрын нисгэгчдийн нүдээр
2017 оны 5 сарын 17

Саяхан Америкийн Сансар Судлалын хүрээлэнгээс саран дээр анх удаа газардсан Аполло хөлгийн гишүүдийн авсан ховор зургуудыг дэлгэсэн байна.

Аполло хөтөлбөрийн үр дүнгийн талаар хэн ч маргалддаггүй. Магадгүй саран дээр газардсан анхны дүрс бичлэгийг үзсэн хүмүүс зүгээр нэг студид хийсэн бичлэг байна хэмээн шүүмжлэх үл итгэгчид байсан ч тэд 11 удаа сар уруу нисэх даалгаврыг гүйцэлдүүлж сарны чулууг хүртэл эх дэлхийдээ авчирсан байдаг. Гэсэн ч эдгээр даалгавруудын хамгийн чухал  үнэт зүйлс бол фото зураг байсан юм.

Бид ямар нэгэн газар, орон уруу явж тэнд юу байгааг нүдээр харан, харсан зүйлсээ зургийн аппаратынхаа тусламжтай гэртээ авчран хадгалдаг. Ялангуяа таны аялж буй газар тань дэлхийн олон тэрбум хүн дундаас зөвхөн 24 нь л очиж үзсэн тийм газар бол түүнийг зургийн хальснаа мөнхлөх нь зайлшгүй чухал зүйл юм.

Ийм ч учраас Аполло хөтөлбөрийн үед NASA фото зургийг хамгийн чухалд тооцон сансрын хүнд хэцүү орчин ажиллах аппаратыг бүтээсэн байдаг. Уг аппаратын хальс маш нимгэн учраас нэг дугуй хальсанд ойролцоогоор 200 гаруй зураг дарах боломжтой байсан гэнэ. Сансарт хэдэн мянган зураг авснаас зөвхөн шалгарсан хэдхэн зураг л олны өмнө ил гарсан байдаг.

Тэгвэл дөрвөн дизайнераас бүрдсэн баг тэр болгон хүнд хүрээгүй 225 зургийг түүж "Apollo VII-XVII" хэмээн нэрлэсэн ном болгон гаргаж байгаа юм байна.

Ингээд та бүхэндээ энэхүү ховор зургуудаас хүргэж байна.


Аполло VII хөлөг хамгийн анхны туршилтын хөлөг байсан бөгөөд дэлхийн тойрог замаас гаралгүй нисэх зориулалттай байсан байна.


Аполло IX хөлгийн сансрын нисгэгч Дэйв Скотт (Dave Scott) -ийн задгай сансарт гарч буй зураг маш олон удаа дарагдсан байдаг бөгөөд зураг авалтын үед хөлөг дэлхийн тойрог дагуу нисч байсан бөгөөд нар тусаагүй сүүдэр рүү буюу харанхуй хүйтэн рүү орох шахсан гэдэг.


Агаар мандал зүсч гарах үед онгоцны шил маш ихээр бохирддог байна. Харин сансарт гарсны дараа нарны гэрэл хөлгийн гаднах бохирдлыг хайлуулж устгадаг гэнэ.


Хөлгийн зааварчилгаа, бүтэц зэрэг нь бүгд гараар зурагддаг байсан. Одоо бол таблет төхөөрөмж дээрээс бүгдийг харж болно.


Аполло XI хөлгийн саран дээр газардах бүхээг. Урвуугаа харсан байдалтай Майкл Коллинсын дуранд оржээ


Сүүлийн гурван удаагийн даалгаварт машины үйлдвэрлэлд тэргүүлэгч компаниуд өөрсдийн төхөөрөмжөө сар уруу илгээсэн байдаг. Саран дээр явагч нь 18км/ц-аас илүү хурдтай явж байгаагүй байна


Саран дээр хөл тавьсан 12 хүнд зураг авахад тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь нарны гэрэл байжээ. Нарны хурц гэрлийг бууруулах давхарга байхгүй шууд тусах бөгөөд энэ тод гэрэлд тохируулж зураг авах нь амаргүй ажил байсан гэнэ


Зарим тохиолдолд тэдний зурагнаас хог хаягдал, багаж төхөөрөмж хоёрыг ялгаж салгахад хэцүү байдаг гэнэ. Энэ зураг дээрх бүх зүйл багаж төхөөрөмж юм байна

 

Б.Бямбаням

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 09-20 21:45
    Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • 09-20 22:07
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 22:20
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 22:18
    Retweet (1)
  • 09-20 22:16
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 21:58
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 09-20 22:30
    Retweet (0)