Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ
2017 оны 3 сарын 28

ХОНЬ - (3/21-4/19)
Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаахянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.

ҮХЭР - (4/20-5/20)
Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.

ИХЭР - (5/21-6/21)
Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсөөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр . Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.

ОХИН - (8/23-9/22)
Өөрчлөлт хувьслын өдөр. Урьд өмнийн болж өнгөрсөн үйл явдал давтагдах, мартагдсан зүйлс сөхөгдөх хандлагатай. Бусадтай идэвхитэй харьцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэдлэг боловсролыг олж авахыг хичээ. Ажил мэргэжлийн хүрээнд шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сайхан боломж гарна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

НУМ - (11/22-12/21)
Өдрийн эхний хагаст аливаа ажлыг шинээр эхлэж болох хэдий ч төлөвлөгөө зохиоход муу өдөр. Сэтгэл санааны эмзэг байдал, хорон муу бодол ихэснэ. Тиймээс үзэл бодлоо хянаж, биеэ барихыг хичээгээрэй.

МАТАР - (12/22-1/19)
Идэвхитэй үйл ажиллагаанд муу. Урсгал дагах нь илүү ээлтэй. Өнгөрсөн амьдралаа цэгнэн дүгнэж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүл. Мэдлэг туршлагаасаа бусадтай хуваалцах, эрдэм ном заах, оюуны хөдөлмөр эрхлэхэд сайн.

БУМБА - (1/20-2/18)
Сонирхолтой өдөр. Та идэвхи санаачлагатай байвал ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Аливаа асуудлыг шийдэхдээ хамт олноосоо дэмжлэг авч, санал бодлыг нь сонс. Стратегийн зөв төлөвлөлт хийсэн ажлыг эхлүүлж болно. Санхүүгийн байдал дундаж тул орлого зарлагаа тооцоол.

ЗАГАС - (2/19-3/20)
Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)